Брэд, Жоли нар эргэн нийлж магадгүй
2017-05-01

 

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар өнгөрсөн оны есдүгээр сард шүүхэд салах өргөдлөө өгсөн билээ. Тэд ямар шалтгааны улмаас салж буй нь өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм.

 

Тэгвэл Брэд болон Жоли нарыг дахин болзож эхэлсэн талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

“Брэд гэр бүлээ авч үлдэхийн тулд, эхнэртэйгээ зөвшилцөж байгаа” гэх мэдээллийг ойрын эх сурвалжууд өгч байна.

 

Хос 2004 онд “Ноён, хатагтай Смит” кинонд хамтран тоглосны дараахан болзох болсон юм. Тэд 2014 оны долоодугаар сард гэрлэсэн бөгөөд зургаан хүүхэдтэй билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Харин тиймээ
2017-05-01
Зочин:
Tegeesei dee.
2017-05-01
Зочин:
Харин тиймээ