Эрх баригчид иргэдийнхээ амьжиргаанд ноцтой халдлаа
2017-05-01

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, С.Эрдэнэболд нар мэдээлэл хийлээ. Тэд эрх баригчдын бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн юм. АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд:

 

-Өнөөдөр Монгол түүхэнд хараар тэмдэглэгдэх өдөр болж байна. Эрх баригч нам бодлогоор нийгмийн дундаж давхарга болсон дундаж орлоготой иргэдийнхээ амжиргаанд ноцтой халдлаа гэж АН үзэж байна. Төсвийн тодотголоор архи, тамхи, бинзен, дизель, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс гадна хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэгдүүлэх, хадгаламжийн хүү, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр болсон.

 

ОУВС дөрөвдүгээр сарын 28-нд Монголын нөхцөл байдлын талаар ярилцах ёстой байсан. Гэвч ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа. Сангийн сайдын зүгээс “ОУВС татвар нэм гэж шаардлага тавьж байгаа. Тиймээс ямар ч аргагүй” гэдэг тайлбарыг өгсөн. Гэтэл ОУВС-гийн төлөөллийн зүгээс ямар зардлаа танах нь Засгийн газрын шийдэх асуудал гэж сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.     

 

Жилд дунджаар 36 мянган машин зарагддаг. Үүний 80-85 хувь “Приус” машин байдаг.  Гэтэл “Приус” машины татварыг 5 сая төгрөгөөр, "hybret" хөдөлгүүртэй суудлын машины татварыг 5,8 сая төгрөгөөр, "harier" 6.6 сая төгрөгөөр нэмэгдэнэ.

 

Автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр Ардын нам дундаж давхрагаа ядууруулах бодлого барьж байна. Ардын намынхан дэд сайдуудаа цөөлөөгүй, улсын өмчит үйлдвэрийн газрынхан нь хэдэн сая төгрөгөөр тансаглаж байна. Тэд бүсээ чангалаагүй. Гэтэл ард түмний нуруун дээр ачаа ирж байна. Энэ бол Ардын намын санаатай алдаа.Тиймээс М.Энхболд болон МАН-д хандаж бодлогоо засах шаардлагыг тавьж байна гэсэн бол АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай:

 

-Долоон концессийн нийт хэмжээ 744 тэрбум 90 сая төгрөг байна. Сайд Н.Номтойбаярын Монголын Алт компани 78 тэрбум 752 сая төгрөгийн концессын гэрээ хийхэд бэлэн болоод байна. Мөн С.Бямбацогт сайд 77 тэрбум 695 сая төгрөгийн концессыг авсан байна. Ж.Мөнхбат сайд Өмнөговь аймгийн төвийн нийслэлтэй холбосон концесс бол минийх юм гэж ил цагаандаа зарласан байна. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрынхан өөрсдөө хулгай хийж байна. Үнэхээр шударга шүүх, шударга хууль гэж байдаг бол МАН-ын дарга М.Энхболд нэр дэвших эрхээ өчигдөр гарсан нэвтрүүлгээр хасууллаа гэж дүгнэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй, хуулиараа сонгуулийн санал авах өдрөөс 21 хоногийн өмнө эхлэх ёстой. Гэтэл МАН-ын дарга М.Энхболд “Бүрэн зураглал” нэвтрүүлгийг 10 гаруй телевизээр дамжуулж, хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан сонгуулийн сурталчилгаа хийж байна хэмээн шүүмжилсэн юм. “Хуулийг уландаа гишгэж, сурталчилгааг эхлүүлж болохгүй. Ардчилсан нам энэ асуудлаар СЕХ-нд хандана хэмээсэн бол  хэмээн мэдээлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН Н ҮЛДЭЭСЭН ЛАЙГ ДАРАХ ГЭЖ ТАТВАР НЭМЖ БАЙНА ЭС ТЭГВЭЭС ГАЗАР НУТГААСАА ТАСАЛЖ ӨХӨД ХҮРСНИЙГ АН ХАН ОДОО БОЛТОЛ ОЙЛГООГҮЙ ЯВНА ТЭХЭЭР ДУТАГДАДАА ХЭЗЭЭ ДҮГНЭЛТ ХИЙХ ЮМ БОЛОО
2017-05-01
Зочин:
МАН угаасаа ард түмнийг шулдаг доромжлодог нам монголчууд угаасаа мозахистууд болсон ш дээ зовж байж кайф авдаг жаргаж чаддаггүй малнууд шүү дээ. АН-ын засгийн газар маш их ард түмэнд чиглэсэн ажил хийсэн тодорхой өөрчлөлт ч гарч байсан одоо бүгд байхгүй болж ухаралт эхлэсэн одоо мангар монголчуудын төлөө ямарч ажил хийх хэрэггүй сонгуудийн өмнө хэдэн сайн гүтгэлэг хийгээд сайхан үлгэр яриад хэдэн халтар төгрөг тараахад л хангалттай санал авна хийж бүтээх ч хэрэггүй тэд үнэлэхгүй
2017-05-01
Ishsh:
Elbegiin hoshnogiig doloodog batsaan yasan ch tom tom dugardgiin. Enend hiisen yum bhgui heden nom huulj bichihees uur yu bgaan
2017-05-01