Эмма Уатсон: “Харри Потер” дэлгэцнээ гараад л би од болчихсон
2017-05-01

“Харри Потер” цувралын од жүжигчин Эмма Уатсон өчигдөр “ITV”  сувгийн  “Lorraine” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Араатан ба гоо үзэсгэлэн” кинонд тоглосон юм.

 

 

-Та “Харри Потер” цувралын Гермиона Гранжерийн дүрээр олны танил болсон. “Харри Потер” цувралын эхний анги 15 жилийн өмнө гарч байлаа. Их урт хугацаа өнгөрчээ?

 

-Тиймээ. Би олны танил болоод 15 жил болж байна. Энэ хугацаанд яг л улаан хивсний ёслолд оролцож буй мэт мэдрэмжийг авлаа. Бүгд л над руу харах тэр мэдрэмж заримдаа намайг айлгадаг. “Харри Потер” киноны эхний анги дэлгэцнээ гараад л миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Эхний анги дэлгэцнээ гараад л би алдартай болчихсон. Нам гүм гэрийн минь гадаа хэвлэлийнхэн болон олон хүн цуглараад л. Их гэнэтийн байсан шүү. Энэ бүхэн өвсөр үе хүртэл минь таалагддаг байсан. Харин саяхнаас улаан хивсээр алхаж буй энэ амьдрал таалагдахгүй байна. 

 

-Хэтэрхий балчирдаа алдарт хүрсэн ихэнх алдартнууд тань шиг хариултыг өгдөг. Тэд бусад шиг энгийн амар амгалан амьдрахыг хүсдэг. Та ч гэсэн бусадтай ижил бодолтой байна уу?

 

-Би 10 настай байхдаа анхны кинондоо тоглосон. Азаар тэрхүү уран бүтээл минь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, сая сая шүтэн бишрэгчтэй болгосон. Би нэг л өдөр тосгоны охиноос хотын охин болсон. Миний даашинзуудыг ээж минь урладаг байлаа. Харин киноны дараа би алдартай брэндээр хувцаслаж, эцэстээ өөрийн гэсэн загвар зохион бүтээгчтэй болгосон. Энэ бүх вакум орчин ээж бид хоёрын дунд асар том ангал үүсгэсэн. Хэзээ сүүлд ээжтэйгээ чин сэтгэлээсээ ярилцснаа ч санахгүй байна. Миний тоглосон уран бүтээлүүд амжилт олж, намайг ажилтай бас орлоготой байлгаж буйд би баяртай байдаг. Өнөөдрийн нэр алдартаа миний толгой мансуураагүй. Заримдаа зүгээр л автобусаар явж, хүмүүстэй ярилцахыг хүсдэг. Мөнгөөр бус зүгээр л ойроос мэдрэх боломжтой энэ мэдрэмжийг хэтэрхий их төлөөсөөр авч байгаадаа заримдаа би харамсдаг.

 

-Та дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд суралцаж, өндөр боловсрол эзэмшсэн. Энэ их боловсрол тийм их хэрэгтэй гэж үү. Та чинь алдартай бас их мөнгөтэй. Заавал сурж хугацаа алдах хэрэг байсан уу. Та сургуульдаа сурахын тулд олон киноноос татгалзсан санагдаж байна?

 

-Би нэр хүндээ өсгөх зорилгоор алдартай их сургуульд элсэн ороогүй. Би зөвхөн боловсрол эзэмшихийг хүссэн. 

 

 

-Сайн боловсрол эзэмшсэн гэдгийг чинь ярианаас чинь мэдрэгдэж байна. 26 настай гэхэд тун ухаалаг бас гэгээлэг бодолтой юм?

 

-Баярлалаа. Надад мэдэх ёстой олон зүйл байна.

 

-Та дотроосоо болон гаднаа ч үлгэр жишээч санагддаг. Таны загварын мэдрэмж тун өндөр. Хэрхэн гайхалтай харагдахыг мэддэг мэт?

 

-Би бол жүжигчин. Би гадуур гарахдаа биедээ эвтэйхэн хувцсыг сонгодог. Харин арга хэмжээнд оролцохдоо өөрийнхөө гадаад төрхөнд ихээхэн анхаарал хандуулдаг. Мэдэхгүй юм. Намайг харахыг хүссэн олон хүний урмыг хугалахыг хүсэхээс эмээдэг байх. Гэхдээ би хүмүүст таалагдахыг хүсдэг гэсэн үг биш. Зүгээр л алдаа гаргахаас эмээдэг.

 

 

-Та Диснейн бүтээл “Араатан ба гоо үзэсгэлэн” кинонд тоглосон. Сүүлийн үед Дисней хүүхэлдэйн кинонуудыг уран сайхны кино болгож, үзэгчдэд бэлэг барьж байгаа. Олон саяхан хүүхэлдэйнүүд кинонууд боллоо. Киноныхоо талаар яриач?

 

-Энэ хүндтэй үүргийг өгсөн найруулагч болон хамтрагч нартаа баярлалаа. Ээж минь унтах үед энэ үлгэрийг уншиж өгдөг байсан. Дараа нь би уг үлгэрээс бүтсэн хүүхэлдэйн киног үздэг байлаа. Харин одоо  би хүүхэлдэйн киног дэлгэцийн бүтээл болгоход гол дүрийг нь бүтээж байна. Үнэхээр сэтгэл хөдөлж байна.  

 

-Гэхдээ та бол иймэрхүү төрлийн уран бүтээлүүдэд тоглоод сурсан гэхэд болно. Хэн ч шүүр унасан шидтэн хүүг дэлгэцийн бүтээл болно хэмээн төсөөлж байгаагүй?

 

-Үнэн шүү. Кино зураг авалт эхлэхээсээ дуусах хүртлээ “галзуу” байсан. Харри Потерийн эхний хоёр ангид техник төхөөрөмж сайн хөгжөөгүй байсан. Биднийг шүүр унаж, нисдэг үзэгдлийг хийхийн тулд олон хүн зэрэг ажилладаг байлаа. Харин одоо шүүр унах үзэгдэл зэргийг шууд л компютерээр бүтээх замаар зарим зураг авалтыг бүтээдэг болсон.  Мөн техник технологийн хөгжлийг “Араатан ба гоо үзэсгэлэн” ашигласан. Гэхдээ гол дүрүүд дүрээ бүтээхийн тулд их хөдөлмөрлөсөн.

 

-Беллагийн дүрийн талаар?

 

-Белла тун зоригтой. 17 настай мөртлөө аавыгаа чөлөөлөхийн тулд өөрөөрөө араатантай гэрээ байгуулсан нэгэн. Тэрбээр хүсээгүй газартаа, хүсээгүй хүмүүстэйгээ хамт амьдрах хэцүүхэн сорилттой нүүр тулсан. Түүний гоо үзэсгэлэн болон эелдэг дулаахан зан хүйтэн мөстай араатныг уярааж улмаар уяруулдаг. Хайр болон сайхан сэтгэл ямар ч хүнийг уяруулж чадна гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахыг хүссэн.

 

-Жүжиглэхээс гадна дуулсан?

 

-Үнэхээр хэцүү байсан. Гэхдээ л би хийж чадсан. Өөрөөрөө бахархаж байна.

 

 

-Таныг шинэ киноны зураг авалтад оролцож эхэлсэн гэж сонссон уу?

 

-Тиймээ “Колони” гэх киноны санал авсан. Гэхдээ уран бүтээлийн зураг авалт албан ёсоор эхлээгүй байгаа учир энэ талаар чимээгүй өнгөрөх хэрэгтэй байх.

 

-Гэр бүлтэй болох талаар?

 

-Өмнөх ажлаа дуусгаад энэ талаар бодно.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин