МАХН-аас мэдээлэл хийнэ

img

09.00 цагт: НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар "Хотын хөгжил-Хамтын хүч" хэсгийн ахлагч, хороодын дарга нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно.


09-13.00 цагт: МУИС-ийн I байрны Дугуй Зааланд "Монгол улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгохоор зарласны 25 жил: Үр дүн, Цаашид тавих зорилт" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.


10:00 цагт Монголбанк "Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ" хоёр сарын аян зохион байгуулах нээлтийн үйл ажиллагааг өөрийн байранд зохион байгуулна.


10.30 цагт "ГАЗАР ТАРИАЛАН-2017" эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.


11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд "Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр" 2017 оны тайланг танилцуулна.


11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн танхимд "Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль"-ийн талаар Арилжаа эрхлэгчдийн холбооноос эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт болно.


12.00 цагт МҮХАҮТ-ын 403 тоот хурлын танхимд МҮХАҮТ, Сонгинохайрхан дүүрэг хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. 


 12:30 цагт: Хотын дарга С.Батболд Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн гаднах авто зогсоолын нээлтэд оролцоно.


14.00 цагт: Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Тэргүүлэгч Сайтуудын Холбоо хамтран зохион байгуулах сайтуудын редакцийн удирдлага, сэтгүүлчдэд "Хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалт" сургалт "Этүгэн" их сургуулийн 2-р байр, 107 тоот танхимд болно.


15.00 цагт: БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли “Хятадын шинжлэх ухаан, технологи, инноваци” сэдвээр Туушин зочид буудлын Соёмбо танхимд лекц уншина. Үүний дараа БНХАУ-ын ШУА, Монгол улсын ШУА хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа болно.


16.00 цагт УИХ-ын эмэгтэй гишүүд, эмэгтэй сайд, дэд сайд нар Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Австралийн Элчин сайдтай дугуй ширээний уулзалт хийнэ. Дугуй ширээний уулзалт хэлэлцүүлэг ГХЯ-нд болно. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ