АНУ-ын тэргүүлдэг эвсэл 352 иргэнийг хөнөөжээ
2017-05-02

 

АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийнхэн өнгөрөгч 2014 оны наймдугаар сараас Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн байршилд агаараас цохилт өгөх болсон билээ.

 

АНУ, Их Британи улс байлдааны ажиллагааны гол төлөвлөгөөг гаргадаг бөгөөд уг эсвэлд Европын 13 орон, Африкийн хоёр орон, Ойрхи Дорнодын таван улс багтдаг юм. Тэгвэл гурван жил орчим үргэлжилсэн хамтарсан тусгай цэргийн ажиллагааны үеэр энгийн 352 иргэн амиа алджээ.

 

Энэ талаар Пентагон сэтгүүлчдэд дэлгэсэн тайландаа дурьдсан байна.

 

Тус тайланд “Олон улсын цэргийн эвсэл 2014 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн террористын байршилд  цохилт өгч эхэлсэн. 2017 оны гуравдугаар сарын 20-нд эвсэлд багтах орнуудын Батлан хамгаалахын сайд нар зөвшилцөж, эцсийн тайлангаа гаргасан. Мөн цэргийн ажиллагааны үеэр 352 энгийн иргэн амиа алдсан” гэсэн байна.

 

Эвсэл зөвхөн Сири улсад 20 мянга орчим агаараас цохилт өгч исламын улс бүлэглэлийн хүрээг 50 орчим хувиар багасгасан гэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин