Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар шигшээд шалгарав
2017-05-02

 

Узбекстан улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9-нд боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

 

Тэмцээний 49 кг-ын жинд тулалдсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ БНСУ-ын боксчин Ли Ён Чаныг 5:0 харьцаагаар илт давуу ялжээ. Мөн 64 кг-ын жинд Армийн дэлхийн аварга ОУХМ Б.Чинзориг эхний тойрогтоо гоц мөргөн  Ираны боксчин Армаш Есмайлыг 5:0 харьцаагаар ялав.

 

Ингэснээр ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар шигшээ наймд шалгаран үлдэж, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Шигшээ тоглолтод ОУХМ Г.Ган-Эрдээн Хятадын боксчин Хе Жунжунтай, ОУХМ Б.Чинзориг Индонезийн боксчин С.Лумбантобингтэй тулалдана.

 

Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй 9 боксчносс 56-кгд Б.Мишээлт, 75 кг-д Ж.Отгонжаргал, 91-д С.Эрдэнбаяр нар өрсөлдөгчдөө ялагдаж үзэгчийн суудалд шилжсэн.

 

Өнөөдөр 52 кг-д Б.Гандулам, 60 кг-д Д.Отгондалай 69 кг-д Б.Түвшинбат нар тус тус өрсөлдөнө.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин