Манайхан ПЭЭДГЭР байх чинь
2017-05-02

Гайгүй өнгөрсөнгүй дээ. Тавлаж буй юм биш. Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх талаар баталсан тогтоолын үр дагавар  гацаа авчирч болох талаар бичиж байсан. Энэхүү тогтоол дотор чихчихсэн нэг заалт дээр Рио Тинто заалдаж ОУВС дээр лобби үсэргээд байхад манай Сангийн сайд “гайгүй байх аа” гэж хар багцаагаар хариулж суусан. Харин цаадуул нь олон улсын гэрээ хэлцэл ямар байдгийг харуулж, бойкот хийж эхэлжээ. Оюутолгойгоос гадагшаа олгойдож байгаа мөнгийг өөрийн банкуудаар дамжуулья гэсэн тогтоолын агуулга  яаж ч бодсон Рио Тинтогийн санхүүгийн үйл ажиллагаанд нүдээ тавих гэсэн манай төрийн алхам гэж харж болохоор. Бас нөгөө талаар “заль” ч байсан юм уу даа гэж муугаар хардмаар.

 

Долоон төрлийн татвар нэмэх гол учирлал ба цагаатгал нь эдийн засаг өрийн дарамтанд орсон нөхцөл байдал. Үүнээс гарах хамгийн ариун, зөв зам бол ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөр буюу  зээл тусламж гэж Санийн сайд иргэдэд ч хэлсэн, Их хуралд дээр ч давтсан. Энэ бага хүүтэй хэрнээ олон хатуу шаардлагатай зээлийг авахын тулд хэдхэн татварыг нэмчихье гэсэн учирлал хөврөөд байхаар иргэд төрөө өрөвдөж эхэлсэн байх.

 

 

Үе үе зурагтаар гарахаараа палхийтэл мэдэгдэл хийдэг Сангийн сайд нэг орой яг энэ нөхцөлийг хэлж, татварыг нэмэх тулгалтад орсон гэж бүлтэлзсэн. Бүүр тэтгэврийн насаа холдуулж оролдуулсан 7 төрлийн татварыг УИХ батлаад өгсөн. Ингэтлээ улайрч байсан Засгийн газар хамгийн сүүлд нь тодотголыг хэрэгжүүлэх төсөл дээрээ ОУВС-гийнхан  найдвартай буцаах ганц заалтыг шургуулчихжээ. Рио Тинтогийн эгдүүцлийг хүргэсэн энэхүү заалтын утга  нь энгийн хэрнээ айхтар. “Том төслийн санхүүжилтыг дотоодын арилжааны банкуудаар дамжуулах” тухай. Энэ заалтаа яг үнэндээ бол гишүүдэд ч танилцуулаагүй. Концессийн гэрээ шиг, тогтоолын төслийн араас нь шургуулчихсан гэж ордноор шуугиж байна.

 

 

Санаачлагчаар нь улс төрийн хөзрийн архаг муушгичин, бие даагч байхдаа төсвийн байнгын хорооны дарга хийж явсан, хөрөнгө оруулагч нарын авир араншин, тоглоомын дүрмийг сайн мэдэх Ц.Даваасүрэн гишүүн тодроод байна. Сангийн сайд ч яахав, хар ухаанаар багцаалдгаараа болчихно гээд тогтоол дотор тэр гайтай заалтыг чихчихэж гэж бодъё. Санаачлагч Ц.Даваасүрэн гишүүн бас Риог бүлдэгдэх гээд гүлдийчихэж гэж таамаглъя . Олон улсын гэрээ харилцааг хөндсөн ийм заалтыг Засгийн газрын тогтоолд оруулсанаар гарах  үр дагаврыг урьдчилан харж анхааруулах зөвлөх хуульч, экспертүүд манай мэргэжлийн яаманд байхгүй байсан уу ?    

 

Татвараа нэмсэн хуулиа ягштал хэрэгжүүлээд эхлэнгүүт Валютын сангийнхан шийрэгнэлээ. Рио-Тинтогийн гомдлыг хүлээн авахыг эелдэгээр тулгаснаар тэд бидний дунд хэрүүлийн алим шидчихээд шийдвэрээ түдгэлзүүлчихлээ. Харин манай төрийнхөн ОУВС-ийн хөтөлбөрийг алдахаасаа нэг их айхгүй болсон шинжтэй “пээдгэр” мэдэгдлүүдийг шууд хийж байгаа нь гайхал төрүүлэв. Энэ нь ерөөсөө энэ ОУВС-гийн шаардлага халхавч байж, татвар нэмэх ажиллагаа байсан уу гэсэн хардлагыг нийгэмд төрүүлж байна.  

 

Өргөтгөсөн хөтөлбөрийн эцсийн шийдвэр хойшилсон дуулианы араас бэлдсэн мэт манай төр “гүрийнэ шүү” гэсэн мессеж өндөр авч эхлэв. Урьдчилсан байдлаар МАН-ын бүлэг ба Удирдах зөвлөл нь  тогтоолын төслийн Рио Тинто-д холбогдох заалт дээрээ хатуу зогсоно гэсэн бор шувууг нисгэж байна. Гол гацааг үүсгэсэн заалтын автороор тодроод байгаа Ц.Даваасүрэн гишүүн “оруулсан заалтаа татахгүй” гэж баатарлав. Энэ эрчээр нь харвал дэлхийн долларыг атгагчдын эгдүүг хүргэж байгаад өргөтгөсөн хөтөлбөр цаашаа болбол болог, “яадаг юм” гэдэг дээрээ ирчихсэн харагдана. Одоо иргэд ОУВС-гийн нэр барьсан татварын нэмэгдлээ тэврээд үлдлээ. АН-ын бүлэг ард нь мэдрэмжтэй улс төр хийж таарна. Гэхдээ цаагуураа МАН-тай хавсраад манийгаа араар тавиад байгаа мэт. Манайх төртэй, парламенттай улс гэдгээ харуулах ёстой. ОУВС-д дунд хуруу өгье гэсэн утгатай тэрс мэдэгдлийг хийж цөөнх томорлоо.

 

Өчигдрөөс хэрэгжсэн татварын хууль бодитой үйлчилж эхлэхэд иргэд болоод олон нийтийн хөдөлгөөнүүд сэрсэн мэт болов. Манайхан ирээд маажихаас нааш  муурныхаа хумсыг авдаггүйтай адил, сайхан хэнэггүй. Шууд хуулийн төслөөр хэтэвч рүү нь гараа хийчихээд, таван сарын нэгнээс мөнгийг чинь суйлна шүү гэж хэлээд байхад  тоохгүй л ирэх наадмын төсвийг шинжээд  байсан. Суйлаад эхлэнгүүт нь жагсаад бухимдаад хөдөлгөөн ороод эхэлдэг хийрхэл давтагдлаа.

 

Бүгдийг тоочиж бухимдал дээр тос нэмэхээ болъё. Тухайлан авто машины албан татвар, тэр дундаа хос хөдөлгүүрт буюу бидний номхон морь шиг унадаг приусын татварын нэмэгдсэн тариф үйлчилж эхэлсэн. Зөвхөн энэ нэмэгдлээс төсөвт 33 тэрбумыг төвлөрүүлнэ гэж байгаа. Өөр бусад татвараас төсвийн цоорхойг нөхөх “том“ мөнгө цугларна. Үүгээр төсвийн цоорхой энэ тэндээсээ нөхөгдөнө. Харин энэ нөхөгдөж өгөхгүй байгаа төсвийн том цоорхойг хэн гаргасан байдаг билээ.

 

Тэр ноёдууд л жил дамнан  яригдаж, гол татваруудаа нэмүүлэн байж хүлээсэн ОУВС-гийн зээл төслийг өөрийн этгээд зүтгэлээр гацаалаа. Одоо бүх зүйл цаашид “бүү мэд” болчихсон харагдана.

 

 “ОУВС төслөө татвал манай төр баталсан хуулиа өөрчилж татварын нэмэгдлээ буцаагаад татах уу”  гэх гэнэн асуулттай иргэд,  тэгвэл Приусны үнэ буцаад буурах юм байна гэх тайвшралтай. Манай төр иргэдийнхээ  парагматик  сэтгэлгээг сайн хөгжүүлжээ.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
шаардлага:
би нямдорж болон ман намд үнэхээр дургүй гэхдээ нямдорж батзандан раднаасэд болон ман нам рио тинтог монголоос хөөж эрдэнэтий 49 ыг төрд авсан шигээ оюун толгойн бүх хувьцаагаа авч чадвал энэ намыг 9 үеээрэй шүтэн хойч үедээ захин захин үлдээе
2017-05-04
Зочин:
Энэ орсгой данжаад П.Б чинь юу гэж шулганаад байна вэ? Монголыг Хятадын мэдэлд шилжүүлэх гээд байгаа юм болов уу? Дотор хүний санаа гэж ....!!!!!
2017-05-03
Зочин:
Тэр зээл чинь өр дээр өр биздээ улс орноороо хөдлөөд хөдөлгөөн өрнүүлээд үнэнээ хэлээд ардтүмэндээ итгэвэл яасан юм бэ?
2017-05-03
Зочин:
Энэ орсгой данжаад П.Б чинь юу гэж шулганаад байна вэ? Монголыг Хятадын мэдэлд шилжүүлэх гээд байгаа юм болов уу? Дотор хүний санаа гэж ....!!!!!
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-05-03
zochin:
odoo yu ch bish xoiton obol Chingis bond tolood xatuu obol bolokhoor yana daa 60 say malaa idej dee
2017-05-03
Зочин:
YOOYO BUR ELEG HATAH N EEE ARD TUMENEE TENEG MALNUUD GEJ BODSON ULS TORCHID OORSDOO BUR OYUNII HOMSDOLTOI GEJ HELMEER BN. SANGIIN SAID GEJ ELEGIIN NOHOR BNAA. IREH SONGUULID ENE HUNEESEE BOLJ IH YUMAN DEER AMAA TAGLUULNA DA
2017-05-02
Хнз:
ОУВС татвараа тэгж нэм гээгүй.Зардлаа бууруулах санал тавьжээ.Үүнийг нь буруу ойлгож будилаан болжээ.Түүнээс бус МАН маань биднийгээ мартаагүй бололтой гэж зөвтгөе.Амлалт ч гэж бөөн нэр хүнд бий.Эд нэг сайн тунгаах байхаа.Битгий сандралд.Тэд амалсан даа үл хүрвээс ямар эрсдэлтэйг сайн мэднэ.Ард бид тарвага нүхнээс гарахыг анчин яаж анаж байдаг билээ.Бид яг түүн дээрээ очоод байна.
2017-05-02
Зочин:
Даваасүрэн гэж архаг поп нөхөр байхиймдаа.улсын хөнжил ажил явуулахад энэ архаг попуудын гай их дээ
2017-05-02
Татвар төлөгч нар бойкот хийж чадахгүй нь сайхан :
Бид тэтгэвэрийн насаа нэмүүлж ясаа цайтал зүтгэх болсон ч чимээгүй л байдаг жаазны төлөг шиш амьтад юм до.Насаараа төлөх татвар аа нэмүүлсэн ч гүлдийгээд л хүчиндүүлээд сууж байх юм .Айлын хүүхдүүд манай дансаар гүйлгээгээ хийчих гэхэд л нам дарамтлах юм.Юун татвар
2017-05-02
зочин:
Ер нь гадныхны зааварчилгаагаар биш зөвхөн Монгол ухаан гэж байна шүү дээ Монголоороо сэтгэ дээ гэхээс өөрцгүй болж байх юм
2017-05-02
иргэн:
Монгол улс маань харийханд судсаа бүрэн атгуулсан байна.Яагаад гэвэл энэ төр засгийн хэдхэн хулгайч нараас болж Харийхантай үгсэн хувилдаж эх газраа зарж хувааж идэх гэж дээ
2017-05-02
irgen:
ene zasgiinhniig harahaar zevyy hyreed baina, ter chigeeree hooson tolgoitonguud
2017-05-02
зочин:
Энэ засгийн газрийн санал болгож буй тэтэгвэрийн нас нэмэх гэдэг чинь маш хорлонтой санаа шүү?19 оны сүүлээр тэтэгвэрт гарах гэсэн чинь 6-н сараар хойшлох бололтой юм? За тэгээд 20-н онд арай гээд амьд хүртэл дахиад 6-н сараар сунгах юм байна? Тэгээд л араас нь хөөөсөөр байтал 65-н нас хүрч чадвал тэтгэвэр авах чадахгүй бол замдаа үх лгэсэн үг ажээ?Ямар харгис санаа вэ?
2017-05-02
Зочин:
оюу толгой ажиллана уу яана чамд бол бүр падгүй шүү .Алтанд дургүй америк англи гэж сонсоогүй Лондонгийн олимпоос өмнө зөөж эхэлсэн 1 өдөр 1 цаг ч сул зогсолтгүй зөөж байгаа шүү
2017-05-02
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-05-02
Зочин:
Riog eserguutsej bna. Bid uursdiin bankandaa hiih heregtei.
2017-05-02
зочин:
Татварыг нэмэхдээ ОУВСын нэр барьж нэмсэн шүү дээ анхнаасаа л шоу байсан шалтаггүй нэмж болохгүй байсан учраас л тэр зээл энэ тэр авахгүй ингэж хулхидахаа тооцоолчихсон байсан огцруулцгаая эдийн засаг дампуураагүй эд нар л ингэж дампууруулууд байна
2017-05-02
Баасан:
ОТ д мөнгө зээлсэн олон улсийн банкууд үүнийг зөвшөөрөхгүй . Ингээд ахиад хэдэн жил ОТ ажиллахгүй зогсоно. Эцэст нь манайхан бууж өгснөөр дуусах юм байна.
2017-05-02
Зочин:
оюу толгой ажиллана уу яана чамд бол бүр падгүй шүү .Алтанд дургүй америк англи гэж сонсоогүй Лондонгийн олимпоос өмнө зөөж эхэлсэн 1 өдөр 1 цаг ч сул зогсолтгүй зөөж байгаа шүү
Зочин:
Манай банк чадал, чадавхиа дээшлүүлж, дээр нь улс төржихгүй байх хэрэгтэй Монголын банкаар оруулна гэхээр л их хурлын гишүүн бас банкны хувьцаа эзэмшигч гишүүд маань манай банк манай банк гээд л босоод ирнэ Дараа нь тэгэхгүй ингэхгүй бол мөнгө гаргахгүй, гүйлгээг хаана мэтийн юм ярина Ер нь итгэхэд хэцүү улс даа Магадгүй Эрдэнэт шиг ОТ мөнгө байршуулсан мөнгийг хувьчлах биз
2017-05-02
Зочин:
ingeed l vndesnii bvleglel dutagdaj bgaa uymdaa ,yamarbaa ulsad uls ornoo gesen bvleglel bdag uym
2017-05-02
би:
ОТ-н орлого, зарлагыг банкаараа харж байхад ОУВС-н хөтөлбөр яамай байхөөөөөөө
2017-05-02
naran:
ooriin bankaaar damjuulah ni zov chvv dee ene gereeg huuli busaar hiij hahuuli avsan bayar bolon bayartsogt nart tor zasag tomor nvvree haruulmaar l baina daa
2017-05-02
Зочин:
Риогийн бууны нохой юу энэ баярхуу гэгч?
2017-05-02
Зочин:
Баялгийнхаа телберийг еерийн монгол улсын банкаар яаж бодсон ч дамжуулсан нь зев шуу дээ гадныхны нэг компани аманд орох гэрээ хийсэн хумуустээ хариуцлага тооцох хэрэгтэй
2017-05-02