Улаанбаатар
Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ
2017-5-2

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр төв, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орж, салхи 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ.

 

Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

 

-Мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа “Анхааруулах” мэдээллийг дагаж мөрдөн, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх

 

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах

 

-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах,  автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

 

Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин