Э.Содномпилжээ Унгарын “Дэлхийн цом”-д оролцоно
2017-05-02

 

Пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн Унгарын Эгер хотноо энэ сарын 4-нд болно. Уг тэмцээнд “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ эх орноо төлөөлөн оролцоно.

 

Тэрбээр  Риогийн олимпод 88 кг-ын жинд оролцсон. Харин өнгөрсөн хоёрдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөж 97 кг-ийн жинд оролцон 220 кг шахаж дэлхийн аварга болсон билээ.

 

Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд мөн 97 кг-д өрсөлдөх юм байна. Цаашид жин өгсөж төлөвлөгөөгөөр Токиогийн олимпод 105 кг-ын жинд оролцохоор төлөвлөж байгаа ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин