Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүллээ
Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ бүртгэж байна. УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Р.Амаржаргал нар бүртгүүлээд буй.
Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ албан ёсоор илэрхийлж, бүртгүүллээ.
Тэрбээр Ерөнхийлөгч болбол МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны партизанууд, ардчиллын таван намыг үүсгэн байгуулагчдад орон сууц олгох саналаа ажил хэрэг болгохоо хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ