Трамп, Ким Чен Унтай уулзахыг хүсэв
2017-05-02

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр "Блумберг" сувагт сүүлийн үеийн асуудлаар ярилцлага өгчээ.

 

Ерөнхийлөгч Трамп ярилцлагынхаа эхэнд Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай уулзахыг хүсдэг тухайгаа өгүүлжээ.

 

Тэрбээр “Ким Чен Унтай уулзах нэр төрийн хэрэг. Уулзалт боломж гарвал би заавал түүнтэй уулзах болно” хэмээн хэлэв.

 

Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр "Би Хойд Солонгосын удирдагчтай биечлэн уулзсан анхны Цагаан ордны тэргүүн болно” хэмээн мэдэгдсэн билээ. Уг мэдэгдлийн дараа Пхеньян “Сэрүүн зүүдлэхээ боль” хэмээн хариу мэдэгдсэн юм.

 

Трамп энэ амралтын өдөр “CBS” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр Ким Чен Уныг “тун ухаалаг нэгэн” хэмээн магтсан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Kim chen uniig hundetgej baina zorigtoi tuushtai hun yum
2017-05-02