Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүллээ

АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэлээ. Тус намаас Ерөнхийлөгчид экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжив, УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Дөнгөж сая Үйлдвэр худалдааны яамны сайд асан Б.Жаргалсайхан АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд оролцохоор бүртгүүллээ.
Б.Жаргалсайхан “Нийгмийн амьдралд хариуцлага, шударга ёс үгүйлэгдэж байна. Зөвхөн төрөөс цалин авдаг хэрнээ асар их мөнгийг оффшор дансанд хийсэн байна. Сүүлийн 20 жилд төрийн албан хаагчид эрүүгийн гэмт хэрэгт өртөж байгаа. Тиймээс энэ асуудлыг таслан зогсоохын тулд сонгуульд чөтгөртэй хамаагүй нийлж оролцож, өрсөлдөхөөр боллоо” хэмээн Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй шалтгаанаа тайлбарлав.
Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд АН-ын гишүүнчлэлээ өнгөрсөн есдүгээр сард сэргээсэн аж. Мөн тэрбээр АН-аас өөр намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж байсныг хэлэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ