Путин, Трамп утсаар ярьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өчигдөр утсаар ярьсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталсан байна. Удирдагчид Ойрхи Дорнодын хямрал болон Сирид дэгдээд буй иргэний дайн, террозимын асуудлаар хэлэцсэн аж.
Ерөнхийлөгчид Москвагийн цагаар 7.30 цагт ярилцсан байна. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Удирдагчид олон улсад тулгамдаад буй олон асуудлаар хэлэлцлээ” гэж хэлжээ.
Тэд ийнхүү гурав дахь удаагаа утсаар холбогдлоо.
Германы Гамбург хотноо ирэх долоодугаар сард "Их 20" дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах юм. “Уг дээд хэмжээний уулзалтын үеэр Путин болон Трамп нарыг анх удаагаа уулзана” хэмээн Цагаан ордны эх сурвалж мэдээлсэн удаатай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ