АН: Нэр дэвшигчийг тодруулах асуулга эхэлнэ

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өчигдөр явагдаж, дууссан. Тус намаас экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжив, УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, Үйлдвэр худалдааны яамны сайд асан Б.Жаргалсайхан нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн.
Тэднээс нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулга өнөөдөр 10.00-20.00 цаг хүртэл орон даяар явагдана. Гишүүдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ирэх бямба гаригт болох АН-ын VIII их хурлаар батламжлах юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ