Террористууд дүрвэгсдийн хуаранд халдаж, 30 хүнийг хөнөөжээ
2017-05-03

 

Сирийн хойд хэсгийн Шаддади хотноо байрлах дүрвэгсдийн хуаранд террористууд алан хядах ажиллагаа зохион байгуулжээ.

 

Уг халдлагын улмаас 38 хүн амиа алдсан хэмээн албаны эх сурвалж “Ройтерс” агентлагт мэдэгдсэн байна.

 

Энэхүү халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл захиалсан хэмээн өөрсдийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан уламжилжээ.

 

Ражм аль-Салиби гэх хуаран 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар орон гэрээсээ дүрвэсэн 1500 орчим хүн амьдарч байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин