Жагсагчид зам хаажээ
2017-05-03

Венеусэлийн нийслэл Каракас хотноо олон мянган жагсагч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

 

 

Жагсагчид Ерөнхийлөгч Николас Мадуро болон Засгийн газраа огцрохыг шаардаж буй юм. Сөрөг хүчнээр удирдуулсан уг жагсаалд ойролцоогоор сая орчим хүн нэгджээ. Венеусэл улсад эдийн засгийн хямрал үүссэн бөгөөд ажилгүй иргэдийн тоо хяналтаас гарчээ.

 

Мөн өргөн хэрэглээний бараа болон нефтийн үнэ өсч, мөнгөн тэмдэгт үнэгүйдсэн нь өнөөгийн Засгийн газрын буруу бодлогоос болсон хэмээн сөрөг хүчин үзжээ.

 

Ерөнхийлөгч өнгөрөгч долоо хоногт жагсагчидтай хэлэлцээр хийхийг хүссэн ч сөрөг хүчин “Ерөнхийлөгч огцорч, ээлжит бус сонгуулийг зарлах хүртэл хэнтэй ч хэлэлцээр хийхгүй” хэмээн илэрхийлсэн юм.

 

Тэгвэл өчигдөр жагсагчид төв замуудыг хааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж, 400 орчим хүнийг баривчлаад байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин