Цэргээ дэглэсэн дэд ахлагчийн хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-05-03

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Д.Ган-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Э-д холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлжээ. Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дэд ахлагч Э нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус ангийн ...р байгууламжинд харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С,Б,Н,Б нартай цэргийн дүрмийн бус харьцаж, тэднийг нүцгэлэн цээж рүү нь ус цацах, биеийг нь бууны сүмбэ, бүсээр ороолгон зодож хөл нүцгэн гүйлгэж, хэрцгий догшин авирласны улмаас байлдагч Б-гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, байлдагч С, Б,Н нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож байх тул дэд ахлагч Э-д холбогдох хэрэгт аймгийн прокурорын газраас прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг харъяаллын дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yamar baliar hozrogdson novsh ve, zeregt yavj eh oronch uzel bie byaldaraa saijruulah, hyn bolj tolovshih gej yavdag,,,,yargachidad aluulah gej yavdaggui gedgiig oilguulah heregtei, batlan hamgaalahiin said yu hiij baidag um be ??!!! hatuu arga hemjee avch shorond hii !!! dandaa hynii amiar togloj baidag hymyyjilgui novshnuud zeregt darga baih umaa
2018-04-02
тушаал белүүлэхгүй бол энэ мэт арга хэмжээг амахгүй гээд яах юм вэ
2018-04-02
Цэргийн ар гэрээс:
Унэнхүү харгис арга хэрэглэж цэргийн албан хаагчийг тахир дутуу болгосон иймэрхүү хүн чанаргүй нөхдийг цэргийн албанаас даруй зайлуулах хэрэгтэй.Ангийн удирдлагаас харуулчдын үйл ажиллагаанд тавих хяналтыг тогтмолжуулахгүй бол ДЭГЛЭЛТ чинь хэрээс хэтрээд байгаа юм биш үү ЗХЖТ,ХЦУГ-ын их гүзээтэй хурандаа,генералуудаа...
2017-05-08
зочин:
Ийм харгис сэтгэл хаанаас гарч байна аа Эцэг эх нь хүүхдүүддээ иймэрхүү харгисаар харцаж байсан байхаа л гэж бодогдож байна Иймд тэр эцэг эхийг нь бас хүүхдээ ингэж инэрэх сэтгэлгүй харгис болгож хүмүүжүүлсэн гэж хариуцлага тооцох хэрэгтэй. Зураг хөргийг нь сэтгүүл дээр тавих хэрэгтэй Яагаад тавихгүй байна аа Ямар шийтгэл оногдуулах талаах хэвлэл мэдээлэлээр мэдэгдээрэй Бусад хүмүүс анхаарах хэрэгтэй.
2017-05-03
Araich dee:
Sain yalla busdad surgamj bolog
2017-05-03