Э.Бат-Үүл: Бүх нийтийн бойкот хийх ёстой
2017-05-03

Хотын дарга асан Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрбээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд маш том луйвар явагдах гэж буй тухай мэдээлэв. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлээгүй шалтгаанаа тайлбарлав.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэр хороололд маш том луйвар явагдах гэж байна

 

Өчигдөр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй эрхмүүдийг бүртгэсэн. Энэ үеэр тус намын байрны гадна хотын дарга асан Э.Бат-Үүлээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар хариуцлага нэхсэн цуглаан болсон. Харин тэр цуглаан хийгчдийн дунд дахин төлөвлөлтийг хариуцсан төрийн албан хаагчид байсныг тэрбээр хэлэв.

 

Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд маш том луйвар хийх гэж байгааг нь бид мэдэж, илчлэх учраас намайг гүтгэн гүжирдэж байна.  2016 онд би ажлаа өгөхөөсөө өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн дуусаагүй барилгуудыг дуусгахаар76.5 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөж, 40 тэрбумыг нь бэлэн болгосон. Нийслэлийн төсөвт 20 тэрбумыг суулгаж, арилжааны банкуудаас 20 тэрбумыг гаргаад 10 хувиас дээш гүйцэтгэлтэй барилгуудыг дуусгахаар шийдвэрлэсэн. Нийт 25 барилга баригдаж дуусахад 3291 иргэн тэр дотор газраа чөлөөлсөн 1200 айл 2016 оны намар орон сууцанд орох байсан. Тэгтэл ардын намынхан нийслэлийн төсөвт тодотгол хийхдээ 20 тэрбумыг байхгүй болгосон. 10-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилгуудын ажлыг зогсоосон.

 

Энэ ажлыг зогсоосны гол шалтгаан нь өөрсдөө борлуулалтын хяналтыг тавих гэж байна. Гадны компаниар хөрөнгө оруулалт хийлгээд борлуулалтын орлогыг нь өөрсдөө авдаг бизнес хийх гэж байна. Гэр хорооллын газрыг маш хямд үнээр авах бусармаг үйл ажиллагаа явуулах гэж байна.  Энэ үйл ажиллагаагаа хаацайлахын тулд намайг гүтгэн, гүжирдэж байна. Тиймээс би гэр хорооллоор явж, иргэдтэй нэгбүрчлэн уулзана.  Энэ луйварыг илчилнэ.

 

Иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө

 

Хууль бусаар төрийн эрхийг авах ажлын бэлтгэл хангагдсан. Сая судалгаа хийгээд үзэхэд орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө гэсэн байна. Хууль бус аргаар санал худалдаж авдаг явдлыг таслан зогсоохгүй бол бид тайван замаар дарангуйлал руу шилжинэ. Төр нь авлигын машин болсон нийгэмд хэн нэгэнд эрх мэдлийг төвлөрүүлж өгөх юм бол аюултай зүйл болно. Энэ дарангуйллыг бий болгоно.

 

Хууль бусаар засгийн эрхийг авахыг мэдсээр байж АН энэ сонгуульд оролцвол хамтран оролцогч болж байна гэсэн үг. Улс төрийн бусад хүчинтэй ярилцаад бүх нийтийн бойкот хийх ёстой. Ард түмэн сануулах цаг болсон. Энэ асуудлыг би намын даргадаа хэлсэн. Би намын их хуралд очиж “мэдсээр байж ийм зүйл рүү битгий орооч” гэж үгээ хэлнэ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
chamd naarandaa zalarch jangaa hurteh ni olziitei
2020-05-12
зочин:
одоо болноо Үүл даргаа, таны буянаар гэр хороололынхон хаусанд амьдрах заяа муутай л улсууд юм одоо яах вээ дээ, тэгээд 2020 он хүртэл таныгаа хүлээгээд шороотойгоо хутгалдаад байж байхаас даа
2017-05-03
orkhon:
Ungursun 4 jild ene aldaagaa zasakhgui yasan yum be.Bas ne
2017-05-03
Bayar:
Энэ эргүүтсэн нөхдүүд хэн нь юу хийсэн бэ гэдгээ ялгаж харж байж хүнийг доромжлох хэрэгтэй. Батүүл хийсэн юмтай, иймэрхүү өчүүхэн юмаар хөөцөлддөг Буриад биш.
2017-05-03
зочин:
Улс орны хувьд чухал ач холбогдолтой ажлыг бусниулах гэж ард олныг турхирч байдаг.Тэгээд би монгол хүн гэж цээжээ дэлдэх энэ бүтэлгүй өвгөнийг шоронд хатаавал таарна
2017-05-03
urgen:
Ene uvgun mu n solioroh ym da heze ger horoolodsaun bolvhihvoo soliotoi uvgun bolimoor ym ter uusan ymaa ulsad tyshaagaavh
2017-05-03
Додоо:
Энэ салга төр түмэнд гай тарвж болох бүтэхгүй зүйлд уриалан чухал үйлст зүтгэж байгаа мэт чухал царай гарган, өөрийнхөө луйвар булхайг нуух дотор санааг төгс эзэмшсэн нэгэн. Тэр далдын мөрөөдлөө хэрэгжүүлэх хорон санаагаа их мэдэгчий дүрээр илэрхийлж бусдыг тухиран хийлгэхдээ гаршсан нэгэн.С.Зоригийн аллагыг зохион байгуулж, Эрдэнэтээс гаралтай мэт харагдуулж өөртөө өнгөлөн далдалт хийсэн зальжин этгээд мөнөөс мөн, Хэзээ нэгэн цагт, ямар нэгэн шударга төр,хууль хяналтын газар гарч салга өвөө нарсанд гарах нь лавтай.
2017-05-03
Додоо:
Энэ салга төр түмэнд гай тарвж болох бүтэхгүй зүйлд уриалан чухал үйлст зүтгэж байгаа мэт чухал царай гарган, өөрийнхөө луйвар булхайг нуух дотор санааг төгс эзэмшсэн нэгэн. Тэр далдын мөрөөдлөө хэрэгжүүлэх хорон санаагаа их мэдэгчий дүрээр илэрхийлж бусдыг тухиран хийлгэхдээ гаршсан нэгэн.С.Зоригийн аллагыг зохион байгуулж, Эрдэнэтээс гаралтай мэт харагдуулж өөртөө өнгөлөн далдалт хийсэн зальжин этгээд мөнөөс мөн, Хэзээ нэгэн цагт, ямар нэгэн шударга төр,хууль хяналтын газар гарч салга өвөө нарсанд гарах нь лавтай.
2017-05-03
Зочин:
Энэ буриад одоо болимоор байна
2017-05-03
Зочин:
Хүлээж авчаад дүүрэг рүү шилжүүлж өөрөөсөө зайлуулсан байр өгнө гэж авчаад ардчилалыг дэмжиж ирсэн хэдэн гөгшчүүлээр 90 оноос хойш тоглож бна дө
2017-05-03
Цэцэг:
Үүл та хэдэн хөгшчүүл ХБИ г даанч муухай гол гаргасандаа баахан өргөдө л
2017-05-03
Bayar:
Энэ эргүүтсэн нөхдүүд хэн нь юу хийсэн бэ гэдгээ ялгаж харж байж хүнийг доромжлох хэрэгтэй. Батүүл хийсэн юмтай, иймэрхүү өчүүхэн юмаар хөөцөлддөг Буриад биш.