АНУ-ын ЭСЯ-ны дэргэд амиа золиосложээ
2017-05-03

 

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо хүчтэй дэлбэрэлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тус улсын Батлан хамгаалах яам “Халдлагын улмаас найман хүн амиа алдаж, 25 хүн бэртсэн” гэж мэдэгджээ. “Амиа алдагсдын дунд тус улсад үүрэг гүйцэтгэж буй “НАТО”-ийн гурван цэрэг байсан” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

 

Уг халдлагыг амиа золиослогч этгээд үйлдсэн болохыг тогтоогоод байна. Халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байгаа юм. Гэхдээ эрх баригчид уг халдлагын ард “Талибан” бүлэглэл бий хэмээн мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин