Пхеньян зургаа дахь цөмийн туршилтандаа бэлтгэж байна
2017-05-04

 

"Хойд Солонгосын цөмийн туршилтын талбайд идэвхтэй хөдөлгөөн ажиглагдаж эхэлсэн талаар АНУ-ын хиймэл дагуулаас авсан зургаас тодхон харж болно" хэмээн Пентагоны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Хиймэл дагуул тус улсын цөмийн туршилт явагдаж магадгүй хэд хэдэн объектуудын зургийг авч, төв штаб руугаа илгээсэн байна. “Пхеньян тун аюултай туршилтад бэлтгэж байна. Тэд энэ удаад цөмийн туршилт хийхээр төлөвлөж байна” хэмээн АНУ-ын шинжээч мэдэгджээ.

 

Тус улс түүхэндээ таван удаа цөмийн туршилт хийсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Пхеньян хоёр ч удаа пуужингийн туршилт хийсэн юм.  Хиймэл дагуул өнгөрсөн сарын 25-нд авсан зургаас цөмийн туршилтад бэлтгэж буй тайлбайн хонгилоос ус шахаж буй ажилчдын зураг  тодхон буужээ.

 

АНУ-ын мэргэжилтнүүд уг цөмийн туршилт хийгдэх магадлалтай талбайд хойдын цэргүүд гар бөмбөг тоглож буй хиймэл дагуулын зургийг өнгөрсөн сарын дундуур нийтэд ил болгосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ДЭЛХИЙН 2 БӨӨРӨНД БАЙДАГ 2 МАНЯАК ГАРУУД ДЭЛХИЙГ СӨНӨӨХ ЮМ БАЙНА Л ДАА. ХӨГШИН ЗАЛУУ 2 ХҮНД ГАРУУД. ҮС ЗАСАЛТААРАА Л БАЙЛДАЖ БАЙХГҮЙ...
2017-05-04