Төв банк 23.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2017-05-04

Ипотекийн зээлийн  санхүүжилтийн  шинэчилсэн журмын дагуу Монголбанк нь өөрийн эзэмшилд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж буй.

 

2017 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанкнаас арилжааны банкуудад нийт 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 383 зээлдэгч, орон нутагт 322 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсан байна. 

Shuud.mn
Сонин хачин