АНУ тив хоорондын баллистик пуужин дахин туршжээ
2017-05-04

 

АНУ Калифорни муж дахь баазаасаа дахин “Minuteman III” гэх тив алгасах чадвартай пуужинг өчигдөр туршсан талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ.

 

Уг мэдээллийг тус улсын Агаарын нисэх хүчний командлал баталжээ.  Дээрх туршилтаас нэг долоо хоногийн өмнө Хойд Ванденбергийн баазаас тив хоорондын баллистик пуужинг цэнэгт хошуугүйгээр  туршсан билээ.

 

Пуужингийн системийн онч нарийвчлалыг шалгах зорилгоор пуужинг дахин хөөргөсөн талаар албаныхан өгүүлэв.

 

Энэхүү пуужинг арван сарын өмнөөс туршихаар төлөвлөж байна гэнэ.

 

АНУ-ын пуужингийн эхний туршилтын дараа Хойд Солонгос тус улсыг буруутгаж, “Вашингтон санаатайгаар Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хурцадгаж байна” хэмээсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин