Төрийн албан хаагч намаас түдгэлзэх биш татгалзана
2017-05-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. УИХ-аас 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлжээ. 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан боловч цаашид чадахуйн зарчимд суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

 

Хуулийн төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй.  Төсөлд төрийн албанд мерит буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хуулиар тодорхойлж, түүнийг тууштай хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулсан байна. Төрийн албан хаагчийн эрх, үүрэг, хориглох зүйл, тавигдах шаардлагыг тодорхой болгох гэнэ. Төрийн албанд авлига, хээл хахууль, хүнд суртал буурах нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээ иргэдэд ойртох аж. Улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлздэг биш, татгалздаг байхаар хуульчилжээ.  Төрийн албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах юм байна.

 

Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээний явц,  үр дүн, түүнд хийсэн аудитын дүгнэлт, холбогдох бусад мэдээ, баримт, зураг, төслийг агуулсан гүйцэтгэлийн нэгдсэн санг үүсгэх, түүнийг нийтэд ил тод, нээлттэй ашиглах эрх зүйн орчин бүрдэнэ аж.  Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгаатай холбогдсон асуудлыг төрөөс бодлогын нэгдсэн зохицуулалтаар хангах боломж бүрдэхийн зэрэгцээ төсвийн төлөвлөлт, хяналт, хэрэгжилтийг сайжруулахад онцгой ач холбогдолтой гэж хууль санаачлагач танилцуулав.

 

Хууль батлагдсанаар улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгаажих юм байна.

 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа АНУ, Канад, ХБНГУ, ОХУ, БНСУ, Япон болон бусад өндөр хөгжилтэй улсуудын “төрийн алба”-тай холбогдсон хууль тогтоомж, туршлагыг судалсан бөгөөд өнгөрсөн хугацаанд манай улсад төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бий болсон ололт, амжилт, туршлагад тулгуурлажээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. Гишүүд төрийн албыг 6 жил болоод сэлгэж, томилдог байх хэрэгтэй гэж байлаа. 16 жил төрд ажиллаад Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох боломж нээгдэнэ гэсэн заалтыг эргэж харах хэрэгтэй гэж зарим гишүүн үзэж байв. 10-аас дээш жил нэг газар ажилласан төрийн албан хаагчийг захиргааны шаардлагаар өөр ажилд сэлгэдэг байхаар төсөлд тусгасан байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хоёр Герман улс нэгдэх үед Төрийн алба төрийн алба биш Төрлийн алба болсон үүнээсээ яаж салсан бэ гэхээр Төрийн инстутийн алба байгуулаад түүгээрээ маш өндөр шалгуураар мэргэшсэн алба хаагчдыг бэлтгэж эхэлсэн мөн Үндсэн хуулиндаа төрийн албыг тухайлан бүлэг заалттай болгосон. Тэгэхээр Төрийн албанд орох гэж байгаа нөхдүүдийг дор хаяж 3 жил төрийн мэргэшсэн сургалтанд суулгасан байна. Яагаад вэ гэхээр өнөөдөр шинээр орж буй Төрийн албан хаагчдад БАКАЛАВРЫН наад захын хичээл заасаар байтал өдөр дуусаж байна. Дээрээс нь давхардлыг шууд үгүй хийж яамдаас олгож буй буй тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг цахим болго. Хамгийн гол нь Үндсэн хуулиндаа яамдын бүтэц орон тоог нарийн зааж өг тэгж байж ТӨРИЙН алба сэхнэ шүү
2017-05-04
Зочин:
Хоёр Герман улс нэгдэх үед Төрийн алба төрийн алба биш Төрлийн алба болсон үүнээсээ яаж салсан бэ гэхээр Төрийн инстутийн алба байгуулаад түүгээрээ маш өндөр шалгуураар мэргэшсэн алба хаагчдыг бэлтгэж эхэлсэн мөн Үндсэн хуулиндаа төрийн албыг тухайлан бүлэг заалттай болгосон. Тэгэхээр Төрийн албанд орох гэж байгаа нөхдүүдийг дор хаяж 3 жил төрийн мэргэшсэн сургалтанд суулгасан байна. Яагаад вэ гэхээр өнөөдөр шинээр орж буй Төрийн албан хаагчдад БАКАЛАВРЫН наад захын хичээл заасаар байтал өдөр дуусаж байна. Дээрээс нь давхардлыг шууд үгүй хийж яамдаас олгож буй буй тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг цахим болго. Хамгийн гол нь Үндсэн хуулиндаа яамдын бүтэц орон тоог нарийн зааж өг тэгж байж ТӨРИЙН алба сэхнэ шүү
2017-05-04
Зочин:
Төрийн албанд орох гэж байгаа нөхдүүдийг дор хаяж 3 жил төрийн мэргэшсэн сургалтанд суулгасан байна. Яагаад вэ гэхээр өнөөдөр шинээр орж буй Төрийн албан хаагчдад БАКАЛАВРЫН наад захын хичээл заасаар байтал өдөр дуусаж байна. Дээрээс нь давхардлыг шууд үгүй хийж яамдаас олгож буй буй тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг цахим болго. Хамгийн гол нь Үндсэн хуулиндаа яамдын бүтэц орон тоог нарийн зааж өг тэгж байж ТӨРИЙН алба сэхнэ шүү
2017-05-04
Ажлын хэсэгт:
Төрийн албанд орох гэж байгаа нөхдүүдийг дор хаяж 3 жил төрийн мэргэшсэн сургалтанд суулгасан байна. Яагаад вэ гэхээр өнөөдөр шинээр орж буй Төрийн албан хаагчдад БАКАЛАВРЫН наад захын хичээл заасаар байтал өдөр дуусаж байна. Дээрээс нь давхардлыг шууд үгүй хийж яамдаас олгож буй буй тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг цахим болго. Дээрээс нь Үндсэн хуулиндаа яамдын бүтэц орон тоог нарийн зааж өг тэгж байж ТӨРИЙН алба сэхнэ шүү
2017-05-04
Санал байна:
Төрийн албанд орох гэж байгаа нөхдүүдийг дор хаяж 3 жил төрийн мэргэшсэн сургалтанд суулгасан байна. Яагаад вэ гэхээр өнөөдөр шинээр орж буй Төрийн албан хаагчдад БАКАЛАВРЫН наад захын хичээл заасаар байтал өдөр дуусаж байна. Дээрээс нь давхардлыг шууд үгүй хийж яамдаас олгож буй буй тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг цахим болго. Дээрээс нь Үндсэн хуулиндаа яамдын бүтэу орон тоог нарийн зааж өг тэгж байж ТӨРИЙН алба сэхнэ шүү
2017-05-04