Леброн Жэймс дээд амжилт руу ойртож байна
2017-05-04

 

NBA-ын супер од Леброн Жэймс өнөөдөр плейоффт авсан нийт оноогоороо II байранд дэвшин орлоо. Тэрdээр өнөөдөр Торонто Рэпторс багийн эсрэг тоглолтонд 39 оноо авснаар плейоффт 5777 дахь оноогоо авсан байна. Энэ амжилтаараа тэрбээр домогт сагсанбөмбөгч Карим Абдул-Жаббары (5762 оноо)-г гүйцэж дэд байранд орж иржээ. Өнгөрсөн жил Коби Брайнтыг ардаа хийсэн шилдэг сагсан бөмбөгчийн хувьд нийт 205 тоглолтод ийм амжилт үзүүлсэн байна. Харин энэ жагсаалтын хамгийн дээр Майкл Жордан бичигддэг бөгөөд ердөө 179 тоглолт хийж, 5987 оноог авсан байдаг.

 

Хаан Жэймс түүнийг 8-10 тоглолтод гүйцэх бүрэн боломжтой байна.

 

Г.Баяраа   

Shuud.mn
Сонин хачин