”Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт болно
2017-05-05

09.00 цагт: Улаанбаатар хотын 2017 оны аварга шалгаруулах "Гимнастрада" 4 дэх удаагийн уралдаант үзлэг Хан-Уул дүүрэг дэх Монголын Хөлбөмбөгийн холбооны футзаланд явагдана.


10.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд "ГАЗРЫН ХАРИЛЦАА-2017" эрдэм шинжилгээний бага хурал болно.


10:00 цагт: Найрамдал зусланд СХД-ийн Залуу багш нарын чуулга уулзалт болно.


10.30 цагт: "Эрх чөлөөний талбай"-д БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-ийн Улаанбаатар хот дахь зохицуулалтын газраас мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд зориулан зөөврийн ажлын байр ,ажлын хувцас хэрэглэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.


 11.00 цагт: ZU club-т ZEV Fight Night 1 халз тулааны албан ёсны жин хэмжүүр арга хэмжээ болно.


11:00 цагт Сүхбаатарын талбайд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт болно


11.00-14.00 цагт: ХСИС-д Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Суурийн ЖАНЦАН агсны нэрэмжит "ЧАНДМАНЬ ТАНХИМ"-ын нээлтийн ёслолын ажиллагаа болон "ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН СУУРЬ ЗОХИЦУУЛАЛТ" сэдэвт эрдэмтэн судлаачдын дугуй ширээний эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно.


12.00 цагт ЭХЭМҮТ-д "Эрүүл жирэмслэлт" төслийн нээлт болно.


13.00 цагт: Эко сургууль хөтөлбөрийн "Хүрэл гэрэгэ өргөмжлөл" гардуулах ёслолд Монголын Уран зургийн галерейн 3 дугаар давхарт болно.


13.00 цагт: "Эрдэнэс Монгол" ХХК-10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй спортын 4 төрөлт тэмцээний нээлт Буянт-Ухаа спортын ордонд болно.


14:00 цагт: Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын зарим сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт 10 түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгнө.

Shuud.mn
Сонин хачин