Хатан хааны нөхөр “тэтгэвэр”-т гарлаа
2017-05-05

 

Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филипп албан ёсоор улсын зарим арга хэмжээ болон хүлээн авалтад оролцохгүй болохыг Букингемийн ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Хунтайж ирэх зургаадугаар сард 96 нас хүрэх юм. Нас өндөр болсон хунтайж улстөрийн уулзалт, зөвлөгөөн, урлаг, спортын арга хэмжээ болон олон нийтийн арга хэмжээнд оролцоход хүнд байгаа учир уг шийдвэрийг хатан хаан гаргасан байна.

 

Саяхан хунтайжийн нэгэн хүлээн авалтад оролцож буй бичлэг нийтэд ил болсон юм. Уг бичлэгт тэрбээр “Надад зогсоход хүртэл хүнд байна” хэмээн хошигножээ. Хунтайж тасралтгүй 70 жил эхнэрийнхээ хажууд улсын чухал арга хэмжээнд оролцсон билээ.

 

Олон нийт олон жилийн турш хааны үүргийг амжилттай гүйцэтгэсэн хунтайжаа амрахыг уриалж, биеийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахыг хүсчээ. 

 

Хунтайжийн орыг угсаа залгамжлах ханхүү Чарльз болон Уилъям, Харри нар авах гэнэ. “Хатан хаан албан ёсны ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх болно" хэмээн ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин