Хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг хэлэлцэж байна
2017-05-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 56.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав.  Өнөөдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд,   Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай зэрэг 10 орчим хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.  

 

УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Л.Болд “орон нутгийн сонгуультай холбоотой асуудлын талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Сүхбаатар аймгийн иргэд сүүлийн 6 сар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ гээд 20 гаруй приусс машинтай 100 гаруй иргэд Улаанбаатар хотод ирээд байна. Энэ асуудал чуулганаар хэлэлцэх асуудалд багтаагүй байна. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр оруулах саналтай байна” гэв.

 

Өнөөдрийн хувьд Ерөнхий сайдын мэдээллийн долоо хоног. Гишүүдийн асуулгынх биш, дэгээрээ энэ нь хаалттай. Засгийн газар Сүхбаатар аймгийн асуудлаар олон түмэнд зөв мэдээлэл өгөх ёстой” хэмээн УИХ-ын дарга хэллээ.

 

Ингээд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин