Хог хаягдлын тухай хуулийг хэлэлцэж байна
2017-05-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Ганбаатар “Дэлхийн томоохон компаниудын үйлдвэрлэсэн хоол, хүнсийг хэрэглэх нь зөв гэж боддог. Яагаад гэвэл тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн илүү чанартай байдаг гэж боддог гэлээ. Гишүүн Ц.Цогзолмаа “Энэ хуулийн нэр нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүн” гэж нэрлэсэн ч 0-3 насны нялх балчир хүүхдүүдийг эхийн сүүгээр хооллохыг чухалчилж байгаа. Хэрвээ эх нь хүүхдээ хөхүүлэх боломжгүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан нөхцөлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнээр хооллуулах заалт оруулж байгаа гэсэн юм.

 

Үүний дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Уг хуулийн төслийн нэрийг Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хэмээн өөрчлөв.  Зарчмын зөрөөтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсны дараагаар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

 

Ингээд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ганбаатар:
Миний Оргил дэлгүүрт гадаадын найдартай хүнс бий, аваарай
2017-05-05