Тэрбум төгрөгөөр орон сууцны дээвэр засварлана
2017-05-05

 

Орхон аймагт энэ онд орон сууцны 42 блок дээврийн засварт 1 тэрбум  төгрөг төсөвлөсөн. Мөн Баян-Өндөр сумын төсвөөс орон сууцны 3 блок дээврийн засвар, аймгийн “Аваар”-ын зардлаас 18 блок дээвэр засварлахад шаардлагатай 300 гаруй сая төгрөгийг баталсан. Энэ онд дээвэр засварын ажлыг хийхдээ 10 жилийн баталгаатай шинэ технологи мөрдөнө гэж аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал ярилаа. Өнөөдрийн байдлаар худалдан авах ажиллагаа явагдаж буй бөгөөд 2 долоо хоногийн дараа орон сууцны дээвэр засварын ажил эхэлнэ. Дашрамд дурдахад, Хотын хэмжээнд орон сууцны 112 байрны 360 гаруй блок дээвэр бий. Үүний 280 гаруйг нь засварласан бөгөөд 40 орчим блок дээврийг огт засаагүй гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд хийсэн байна. Орон нутгийн төр захиргааны зүгээс эдгээрийг шат дараатайгаар засварлахаар төлөвлөжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрдэнэт ч мөнгөлөг газардаа, ямар сайндаа юмаа зарахдаа Улаанбаатарын үнээр гэж рекламдахав.
2017-05-07