Мөнгөн бороонд норсон АН
2017-05-05

 

Хэн нэгэн баримт гаргаж ирж нотлоогүй болохоор ийм онцгой  бороо хаагуур орж, ямар азтай ба тэнэг нь энэ дор шүхэргүй зогсож норсон талаар таахаас цаашгүй сууна.

 

Бэлэн мөнгөний ган гачиг ихтэй байдаг хөдөөгүүр, жинхэнэ ба жинхэнэ бус АН гишүүдийн дээрээс ийм “төгрөгийн бороо” орсон гэж сошиалаар шуугиж байна. Сунгаа бүрийнх нь ард АН-д гомдлын цуваа хөвөрдөгч гэлээ энэ удаагийнх оргүй цуурхал бас ч биш байх.

 

Мөнгөн бороог оруулахаар газраас үүл рүү буудсан цаад эзэн нь харин хэн бэ. Р.Амаржаргал бороо шороо тавиад ч хамаагүй шууд сунгаанд гараад ирсэн бол хэнийг хамгийн их айлгаж, ажил удах вэ гэдгээс энэ асуултын хариуг хайж болно.

 

АН-ынхан анхнаасаа нэр дэвшигчийг бүртгэхдээ эрсдлээ тооцож найдлага болсон Р.Амаржаргалыгаа хайрцаглаж болох байсан. Гэтэл бараг сүүлд нь дуу сүр багатайхан нэрээ бүртгүүлсэн Женко сунгаанд сүүл байрнаас гарч ирж, Трампын түүхийг Монголд жижгээр давтлаа. Бараг яллаа гээд задалсан байсан оргилуун дарсаа ялагдлын нулимсаараа амталсан  Хилларигийн байранд Р.Амаржаргал шилжив. Гэхдээ АН-ын Трамп болчихоод байгаа Женко бол гараанаасаа бүдрэх нэр дэвшигч гэдгийг захын жижигхэн ПиАрчин баараггүй мэдэж байгаа.

 

Төмөр замын дуулианд түүний нэр орчихсон яваа. Үүнд гар нийлж байсан цэрэг нь хилийн чанадад цойлчихсон. Нэг нь бараг АНУ -ын иргэн байсныг хэн ч  мэдээгүй гэж байгаа.  Үүгээрээ МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын Женко хоёр хоёулаа эрх баригч МАН-д дам төмсөгдүүлсэн байгааг нурших нь илүүц. Гэвч шүүхээс гэм буруутай гэсэн тогтоол авчихаагүй болохоор Женко энэ хэсгийг баллуурдаж болно.  Хувь хүнийхээ хувьд Х.Баттулга спортын хүний онцлогоо их харуулдаг. Дайчин зоригтой имиджтэй, шартай эр. Улстөрчийнхөө хувьд бол санаснаа хийдэг гэдгээ харуулсан нэгэн. 2012-2016 онд фракцуудын дайнд тэргүүлэх хорчноор явж Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахад онцгойлон баатарласан. Эсрэг кнопчдын багийг цэгцэлсэн гэж “хардагддаг”. Энэ удаагийн нэр дэвшилтээр Ерөнхийлөгч болж манийгаа цочоохгүй гэхэд хараагүй болж хөлөө сул авахуулчихаад “төмөр замын хэрэг” гэсэн пайзнаас нэг мөр салах бол харин бодитой биелэх байх. МАХН-ын Н.Энхбаяр дарга ч мөн адил. Өөрөө шансгүй болчихвол хэнийг гаргаж ирж, аль талд нь шавар үсэргэх вэ гэдэг сонголт дээр ухаанаа малтаж суугаа. Түрүүчийн сонгууль дээр С.Удвалыгаа өмнөө барьж Элбэгээтэй өршөөлөөр тохиролцсон. Энэ удаа М. Энхболдыг ерөөгөөд хариуд нь Төв аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших эрхээр ярьчихмаар л байгаа. Гэвч шинэ гишүүнд аль хэдийн биеэ сойчихсон суугаа МАН-ын дайчин өрсөлдөгчид түүнд энэ боломжийг өгүүлэхгүй.  

 

Үнэн бол АН-ын гишүүдийн сэтгэл ийм хариуцлагатай сонголт дээр яагаад маш хямдаар мөнгөн бороонд норж орхив. Тэд массаараа  сэтгэл хөдлөлд автаж Р.Амаржаргалаа алгассан гэдэгт хэн итгэх.  Намын дарга С.Эрдэнэ ийм гэнэтийн мөнгөн бороо  орох цаг агаарын урьдчилсан мэдээг тусгай шугамаар авсан л байж таарна. Яагаад гишүүддээ шүхэр барихыг сэрэмжлүүлэлгүй хаяж, баахан гишүүдээ  бороонд цохиулав. Арай гэж сэргээх гэж яваа намын нэр хүндийг энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэлт нэг мөсөн унагааж болохыг харахгүй байна гэж байхгүй. С. Эрдэнэ даргыг ямар гээч хуян баглахаар ийм том борооны үүлийг харахгүй болгов.  Яагаад буруу тал руу хүзүүг нь хөшөөчихөв.

 

Тодорхой хэлж болох дүгнэлт бол АН-ын сунгаандаа санаснаа хийхдээ сурцтай болсныг бид харлаа. Гишүүд нь ч гайхлаа.   Харин  энэ нэр дэвшүүлэлтийн ард ганцхан АН-ын гишүүд мөнгөн бороонд хатгаа тусаагүй. Шударга өрсөлдөөний шинэ найдлага тээж байсан Монголын ээлжит сонгуулийн тэнгэрт бараан үүл хаяаллаа даа.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баттулгыгаа дэмжихийн өмнө монгол хэлний дамжаанд суух хэрэгтэй юм байна даа.Ер нь чи үнэхээр монгол хүн мөн үү. Мөн бол ингэж алдаатай бичмээргүй юм. Эсвэл Баттулгын нууцаар төмөр замын гэрээ байгуулсан хятадуудын нэг юм уу.
2017-05-08
Зочин:
Яг адилхан хоёр хар хэрээ л дэвших гэж байна ш дээ.Юундаа тэгж нэгийг нь цагаан болгох гэж зүтгэдэг юм бэ.
2017-05-08
Зочин:
Намынхаа төлөө байх ёстой юм уу, эх орныхоо эрх ашгийг өмнө нь тавих ёстой юу.
2017-05-08
Зочин:
Баттулга юун улсыг удирдах. Өөрийнхөө хэргүүдийг л хамгийн түрүүнд цайруулна. Дараа нь Чингисийн морьт хөшөөний дэргэд өөр баахан хөшөө барина. Тэгж байгаад үлдсэн жаахан хугацаанд шагнал урамшуулал тараана. Тэгээд л хугацаа нь дуусна.
2017-05-08
Зочин:
За,монгол хүн бүр дэмжих ёстой юм бол наад Баттулга чинь угаасаа гарахгүй юм байна даа.
2017-05-08
bi:
Yg uneudee munguur l conguulidaj bg daa Uhaantai ba eh oron ch conguuli hiie gebel Amarjargajaa gargah bailaa Odoo ungursuun AN muhuj bui g olon tumen harlaa uzlee ger kuurhii ter Battulga ylagdaa
2017-05-07
зочин:
залуучууд бүгд бөх болоорой үүний дараа том албан тушаалтан болно
2017-05-07
Зочин:
Үүлээ дагаад санал өгөхгүй хүн улам л нэмэгдлээдээ,Үндсэн хуулиа өөрчилж байж л М, Зи,Энхболдууд Намбар Зэрэг Олигархууд Женко гэх мэт хэдэн тэнэг бөхчүүдээс сална шүүдээ, Зөвлөлдөх санал асуулганд орсон хүмүүс нь Толгойгоо угаалгаад л дууссан, Баахан эргэж буцсан санал л гаргасан харагдсан, уул нь иргэн Ламжав Толгой нь угаагдахааргүй л баймаар, ийм байдлаар удвал бид юм юм л үзэх байх
2017-05-07
Зочин:
Novsh ... mongold shudraga yum alga Ene nam nam gesen yumnuudaas salahgui bol Mongol duuslaa Ulsiin mungiig luivardaad ..turuugeeree daraagiin alban tushaalaa hudaldaad avtsgaaj bna
2017-05-07
Зочин:
Дүр эсгэсэн санал асуулга явуулж Баттулгыг гаргаж ирснээр АН-ын маань нэр хүнд навс унав. Хайран АН минь. Харамсаад харамсаад барахгүй байна.
2017-05-07
Зочин:
За хөө 17 чингэлэг спирт, төмөр замын хэрэг, сайншандын аж үйлдвэрийн паркын хэрэг цагаатгагджээ.Хэдий хэмжээний хөрөнгө шамшигдав даа. Тооцоо байна уу? Манайхаан
2017-05-07
Зочин:
За хөө 17 чингэлэг спирт, төмөр замын хэрэг, сайншандын аж үйлдвэрийн паркын хэрэг цагаатгагджээ.Хэдий хэмжээний хөрөнгө шамшигдав даа. Тооцоо байна уу? Манайхаан
2017-05-07
Зочин:
Амаржаргал гарсан бол ч гарцаагүй ерөнхийлөгч болох байв. Энэ Трамп гэдэг харьцуулалт ч нээрээ төстэй санагдлаа.
2017-05-07
Эр:
ЕСТОЙ НЭГ ЧАЛЬЧИГАНСАН БИЧЭВЭР БН. ЯАВАЛ БАТУЛГЫГ ХАРЛУУЛХАВ ГЭЖ ЭЭ . БИЧЭЭД ГҮТЭГЭЭД БАЙ , ТЭГЭХ ТУСАМ МОНГОЛЧУУД ГАРГААД ӨГӨХ БАЙХ. ИЙМ Л ХӨГИЙН МАН- н НУС ЦЭРЭЭ ХАЯСАН ЮМНУУД БДАГ ДАА.
2017-05-07
Эр:
ЕСТОЙ НЭГ ЧАЛЬЧИГАНСАН БИЧЭВЭР БН. ЯАВАЛ БАТУЛГЫГ ХАРЛУУЛХАВ ГЭЖ ЭЭ . БИЧЭЭД ГҮТЭГЭЭД БАЙ , ТЭГЭХ ТУСАМ МОНГОЛЧУУД ГАРГААД ӨГӨХ БАЙХ. ИЙМ Л ХӨГИЙН МАН- н НУС ЦЭРЭЭ ХАЯСАН ЮМНУУД БДАГ ДАА.
2017-05-07
Зочин:
Баттулгыгаа дэмжихийн өмнө монгол хэлний дамжаанд суух хэрэгтэй юм байна даа.Ер нь чи үнэхээр монгол хүн мөн үү. Мөн бол ингэж алдаатай бичмээргүй юм. Эсвэл Баттулгын нууцаар төмөр замын гэрээ байгуулсан хятадуудын нэг юм уу.
Зочин:
баттулга яаж ийм их хөрөнгө чадалтай болсон туршлага замналыг судлах хэрэгтэй юм бна эрдэм болосрол сурах хэрэг бна уу Монголчуудаа тэнэг хүн тэг дундуур цөвүүн цагаа гэж өвөг дээдэс маань үүнийг л анхааруулаад сургаад байсанг бид тоосонгүйгээс ийм түвшинд хүрэв
2017-05-06
Мангуш:
Улаан баатарын газарыг зарж гишгэх газаргүи болгосон улс ороноо заруулж ураг садан үр хүүхэдээрээ эх оронгүи болох уу Эрлииз хурлииз шоохуузуудын үеииг энэ үед дарахгүи бол нэгэнтээ ТӨВД лугаа болсон бна МОНГОЛ ХҮН БҮР Х.БАТ ТУЛГЫГАА ДЭМЖЬЕ энэ бол эх ороноо гэсэн сонгогч бүриин ариун үүрэг
2017-05-06
Зочин:
За,монгол хүн бүр дэмжих ёстой юм бол наад Баттулга чинь угаасаа гарахгүй юм байна даа.
ZOCHIN:
HOHI NI DOO AN.NAAD JENKO LUIVARCHIN CHIN GARCH IREHGUI SHUU DEE.AMARJARGALIIGAA DEMJIHGUI HOH NI DOO.AN INGEED 20 ON HURTEL UNDIIHGUIGEER SUIRLEE.
2017-05-06
ZOCHIN:
HOHI NI DOO AN.NAAD JENKO LUIVARCHIN CHIN GARCH IREHGUI SHUU DEE.AMARJARGALIIGAA DEMJIHGUI HOH NI DOO.AN INGEED 20 ON HURTEL UNDIIHGUIGEER SUIRLEE.
2017-05-06
ZOCHIN:
HOHI NI DOO AN.NAAD JENKO LUIVARCHIN CHIN GARCH IREHGUI SHUU DEE.AMARJARGALIIGAA DEMJIHGUI HOH NI DOO.AN INGEED 20 ON HURTEL UNDIIHGUIGEER SUIRLEE.
2017-05-06
Zochin:
Ша ша Улаанбаатарыг бузарлаж бүх газарын зарж идсэн хулгай ч Монгол улсийг минь самран харжил байгаа рай.
2017-05-06
Zochin:
Harin CAK.mn d bolon busad saituudad MAN mongon boroo oruulj bna. Tsaaguurchin boon yaria garch bna.
2017-05-06
авилагч төр:
Монгол сөнжээ. монголчууд устахнээ
2017-05-06
эргүү монгол:
Монголчудыг тархи газар нутаг мал идээ баялагтай нэгмөсөн 30 жил угааж америк доллар болгосон АН гэгч хорт хавдрын эх үүсвэр үнэхээр манай удсын гамшиг бросоэ билээ Мөнгөиэй хүн хүн алж хүрээ талж болдгийг ганц нотолсоэ Элбэгдоржтон Баи үүлтэн ар ямарч ялгүй 30 жил дураараа дуогиж дунд чамгаараа жиргэж байна Гэхдээ үйл лай нь ирэхдээ л ирнэ Харин энэ завсар МУ гэдэг айл газрын зурагнаас өдөр ирэх тутам арилж байгааг санагтун
2017-05-06
ПРОЩАЙ ДП:
СУНГАА БИШ УНГАА БОЛСОН ЮМ БИШ ҮҮ НЭГ ХҮНИЙ ХҮСЛЭЭР ЯВДАГ НАМ БОЛ НАМ БИШ МАХН ШИГ ЗҮГЭЭР НЭГ ХХК БОЛЖЭЭ ГЭСЭН ҮГ АН Ч ИХ ЖИЖГЭРЧЭЭ
2017-05-06
Зочин:
Erdene ee er ni mun l boroo shivruulsen gee biz dee tegeheer busad ni aadar oruulj baij uragshaa yavna shuu dee!!!! Mongold MAFI hereggui, Mongold gazriin panzchin hereggui, Mongold ushuu avakh unuu margaashaa uvgun hereggui....unuudur bidend ajil hiideg l hun heregtei baina
2017-05-06
Зочин:
chi amarjargaltaigaa AN-aas zail...
2017-05-06
zochin:
ulaanbaatariin gazriig zarj bayjsan bolovsrol sain gegddeg m.enhbold mongol ulsiig udahgui hongohoon zarchihna .naidvartai. sanaa zovoltgui.
2017-05-05
Зочин:
Яг адилхан хоёр хар хэрээ л дэвших гэж байна ш дээ.Юундаа тэгж нэгийг нь цагаан болгох гэж зүтгэдэг юм бэ.
Зочин:
Songuuliin horoog hahuuldana, daraa ni fb ene tereer erguu mongol uheruudiig uurulduulj baigaad ,oros hakeruudiin tuslamjaar garch irne dee. Oilgoh yu baihav .
2017-05-05
Зочин:
Эдийн засагч Энхболд , орчуулагч Энхбаяр, бөх Баттулга гэсэн 3 хүн байна. Аль мэргэжил нь улс удирдахад илүү хэрэг болох вэ?????????????????? Бодьё
2017-05-05
Үнэн:
Ялах боломжоо Амаржаргалаар алдсан АН-д баяр хүргэе. Нэр дэвшүүлэх боломжоо ялтан Энхбаяраар алдсан МАХН-д баяр хүргэе Өрсалдөгчгүйгээр ялах болсон МАН-ын Энхболдод д бас баяр хүргэе
2017-05-05
Үнэн:
Ялах боломжоо Амаржаргалаар алдсан АН-д баяр хүргэе. Нэр дэвшүүлэх боломжоо ялтан Энхбаяраар алдсан МАХН-д баяр хүргэе Өрсалдөгчгүйгээр ялах болсон МАН-ын Энхболдод д бас баяр хүргэе
2017-05-05
zochun:
za seguulch guai bolioroi.chi meddeg yum uu.battulgat amjilt husie
2017-05-05
Зочин:
Khen ni tegeed mungun boroo oruulsan yum be Khelchikhej bolokhgvi yumuu.?
2017-05-05
Зочин:
Баттулга нь дээр зангарагтай ерөнхийлөгч болж чадна. Барууны үзэлд сурталд автахгүй Монгол ухаанаар удирдах байхаа.
2017-05-05
Зочин:
Баттулга юун улсыг удирдах. Өөрийнхөө хэргүүдийг л хамгийн түрүүнд цайруулна. Дараа нь Чингисийн морьт хөшөөний дэргэд өөр баахан хөшөө барина. Тэгж байгаад үлдсэн жаахан хугацаанд шагнал урамшуулал тараана. Тэгээд л хугацаа нь дуусна.
зочин:
Амаржаргал бол нэр цэвэрдээ биш бас тийм цэвэр хүн ч биш, гол нь намын төлөө биш хүн, хувийн тоглолт хийдэг хувиа ичээсэн хүн л дээ . Тэгээд ч төрд гавьяа байгуулж лидэр удирдагч болж чадаагүй өөрөөр хэлбэл манлайлагч биш, зүгээр л дундуур нь хаяагаа манаал явж байлаг хүн л дээ
2017-05-05
Зочин:
Намынхаа төлөө байх ёстой юм уу, эх орныхоо эрх ашгийг өмнө нь тавих ёстой юу.
С.Баяр:
За Баярхүү минь одоо танай Ойрдууд төр барьж боллоо шүүдээ одоо Халхын ээлж гэж ойлго, юм ээлжтэй
2017-05-05
Сонгогч:
НАМУУДЫН НАРИЙН ТОХИРОО БАЙГАА.
2017-05-05
Zochin:
Amarjargal bol garah magadlal hamgiin ondor hun bailaa.ydaj ner ni tsever yum.
2017-05-05