“Бүргэдчин охин” кино Монголд нээлтээ хийлээ
2017-05-05

 

Дэлхий дахинд “Бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүргэдтэй анчин” буюу “The Eagle Huntress” кино дэлхийн олон оронд нээлтээ хийсэн. Уг кино Монгол Улсад өчигдөр /2017.05.04/ нээлтээ хийлээ.

 

Израйлийн гэрэл зурагчин 2014 оны дөрөвдүгээр сард Монголд очиж, бүргэдийн баярт оролцжээ. Тэрбээр энэ үеэр Айшолпан  охины зургийг авч нийгмийн сүлжээнд нийтэлсэн аж. Гэрэл зурагчны зургийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр дэлхийн томоохон хэвлэлүүд болох “ВВС”, “CNN”зэрэг агентлагууд цахим сайтдаа нийтэлсэнээр найруулагч Отто Белл Монголд хүрэлцэн ирж охины гэр бүлтэй уулзан баримтат кино хийх зөвшөөрөл авсан гэдэг.

 

Уг кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлдэг. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулах аж.

 

Киноны ерөнхий найруулагчаар Отто Беллээс  уг киног Монголд гаргах эрхийг “Шинэ Монголын Санаачилга” ТББ авчээ.

 

“Бүргэдчин охин” кино “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарч байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин