Боксчид мөнгөн медалийн төлөө тулалдана
2017-05-05

 

Узбекстан улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9-нд боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

 

Манай дөрвөн боксчин өчигдөр медалийн төлөөх тулаанаа хийж, хүрэл медалийн болзол ханган, ДАШТ-нд оролцох эрхтэй болоод байгаа.

 

2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ өнөөдөр Филиппиний Р.Ладонтой, 2007 оны мөнгө 2015, 2011 оны Азийн АШТ-ны хүрэл медальт ОУХМ Бямбын Түвшинбат Казахстан А.Жусуповтой, 2015 оны Ази тивийн аварга 2011 оны мөнгөн медальт МУГТ Доржнямбуугийн Отгондалай Энэтхэгийн Шиватапатай, 64 кг-ын жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг анх удаа тивийн аваргийн медалийн болзол биелүүлэн өнөөдөр Кыргызстаны Н.Кубашевтай тус тус мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.

 

МУГТ Д.Отгондалай манай цагаар 17.30 цагт, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, Б.Түвшинбат нар 21.15 цагт тулалдана.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Amjilt.
2017-05-05