Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар аваргын төлөө тулалдана
2017-05-06

Узбекстан улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9-нд боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

 

 Манай дөрвөн боксчин өчигдөр /2017.05.05/ мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийлээ.

 

2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Филиппиний Р.Ладонтой, 64 кг-ын жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг Кыргызстаны Н.Кубашевтай тулалдан ялалт байгуулж, алтан медалийн төлөө тулалдахаар болов.

 

Харин МУГТ Д.Отгондалай,  ОУХМ Б.Түвшинбат нар өрсөлдөгчдөө ялагдан хүрэл медаль зүүлээ.

 

Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй  8 боксчноос  60 кг-д МУГТ Д.Отгондалай, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 56-кгд Б.Мишээлт, 75 кг-д Ж.Отгонжаргал, 91-д С.Эрдэнбаяр 52 кг-д  М.Гандулам нар өрсөлдөгчдөө ялагдаж үзэгчийн суудалд шилжээд байна.

 

ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар мөнгөн медалийн болзол хангаж, аваргын алтан медалийн төлөө тулалдахаар үлдлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
борхүү:
чинзориг түрүүлнэ
2017-05-06