Каракас хотноо болж буй жагсаалын үеэр 35 хүн амиа алджээ
2017-05-07

 

Венеусэлийн нийслэл Каракас хотноо сөрөг хүчнээр удирдуулсан олон мянган жагсаг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй билээ.

 

Жагсагчид Ерөнхийлөгч Николас Мадура болон Засгийн газраа огцрохыг шаардаж байна.  Ерөнхийлөгч өнгөрсөн сарын эцсээр сөрөг хүчний удирдлагуудтай хэлэлцээр хийхийг хүссэн ч уг саналаас тэд татгалзсан юм.

 

Ээлжит бус сонгуулийг зарлах хүртэл хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэдгээ сөрөг хүчин мэдэгдсэн.

 

Тэгвэл өнгөрсөн сарын эхээр эхэлсэн уг жагсаалыг уршгаар 35 хүн амиа алдаж, 500 хүн шархтсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Амиа алдагсдын ихэнх нь үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчид гэнэ.  Цагдаагийнхан жагсаалыг хүчээр тараахын тулд даралттай ус болон нулимс асгаруулагч хий ашигласны улмаас мөргөлдөөн үүссэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин