Ники Минаж фэнүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
2017-05-08

Реппер Ники Минаж санхүүгийн бэрхшээлийн улмаас коллеж болон их сургуульд суралцаж чадахгүй байгаа фэнүүддээ тусламж үзүүлэхээр болжээ.

 

 

Тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Минаж Хамгийн гол нь та нар сурахыг хүсч буй чин сэтгэл болон санхүүгийн чадваргүй гэдгээ надад батлах хэрэгтэй” гэж жиргэжээ.

 

Уг жиргээний дараа олон мянган залуус Минажаас тусламж хүсч жиргэсэн аж.

 

Тэрбээр одоогоор хэдэн хүнд сургалтын төлбөр өгөх нь нууц хэвээр байгаа бөгөөд өөрөөс нь тавьж буй болзолыг нь хангасан хүмүүст нас харгалзахгүй тэтгэлэг олгохоо амлажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин