Трамп, Францын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэжээ
2017-05-08

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Эммануэль Макронд твиттер хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Ерөнхийлөгч твиттертээ “Баяр хүргэе” гэж жиргэжээ.

 

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон Хилари мөн твиттер хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн байна.

 

Макрон 66.6 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулжээ.

 

Түүний өрсөлдөгч  хэт барууны үзэлтэн “Үндэсний фронт” намын дарга Марин Ле Пен 33.94 хувийн санал авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин