Дайсагнасан үйлдэл гаргасан хэмээн АНУ-ын иргэнийг баривчилжээ
2017-05-08

Хойд Солонгосын эрх баригчид өнгөрсөн сарын дундуур АНУ-ын иргэнийг шалтгаангүйгээр баривчилсан билээ.

 

 

Хойд Солонгосын “Pyongyang University of Science and Technology” их сургуульд багшлаад нутаг буцах гэж байсан Тони Ким буюу Ким Сан Дукийг Пхеньян хот дахь нисэх буудлаас баривчилсан юм.

 

Пхеньян өнгөрөгч долоо хоногт Ким Сан Дукийг баривчилсан гэдгээ АНУ-ын эрх баригчдад хандан мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр АНУ-ын иргэнийг баривчилсан шалтгаанаа Пхеньян “Дайсагнасан үйлдэл  гаргасан” хэмээн тайлбарлажээ. 

 

Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Ким Сан Дук дайсагнасан үйлдэл гаргасан. Албаныхан уг хэргийг шалгаж байна” гэж мэдэгдсэн байна. Хойд Солонгост баригдаад буй Ким Сан Дук Өмнөд Солонгос улсад төрсөн бөгөөд 2009 онд иргэншлээ сольж, АНУ-ын иргэн болжээ.

 

Ийнхүү АНУ-ын гурван иргэн тус улсад ял эдэлж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин