Сургуулийн автобус осолдож, 36 хүүхэд амиа алджээ
2017-05-08

Танзанийн хойд хэсгийн Арашу хотын Карату дүүрэгт сургуулийн автобус осолдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг ослын улмаас 36 хүн амиа алдаж, 33 хүн бэртсэн талаар албаныхан уламжлав.

 

Амиа алдагсдын ихэнх нь 12-13 настай сургуулийн насны хүүхдүүд байсан гэнэ. Энэ талаар Цагдаагийн дарга Чарльз Мумбо Автобус огцом эргэлттэй замаар явж байсан. Энэ үеэр бороо орж байсан учир үзэгдэх орчин муу байсан” гэж мэдэгджээ.

 

Автобусны жолооч шинэ эсвэл автобус техникийн асуудалтай байсан эсэх нь тодорхойгүй байна. Ослын дараа тус улсын Ерөнхийлөгч Жон Магуфули “Намайг шоконд орууллаа. Би үнэхээр гуниглаж байна” гэж мэдэгджээ.

 

Тус улсад жилд ойролцоогоор 3000 хүн зам тээврийн ослоор амиа алддаг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ямар тэнэг орчуулга вэ
2017-05-08