Агуу их ялалтын баяр маргааш болно

ОХУ-ын нийслэл Москва хотноо маргааш агуу их ялалтын 72 жилийн ой тохиох билээ. Энэ өдөр Улаан талбайд цэргийн сүрт жагсаал болж, дэлхийн II дайнд оролцсон ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Эрх баригчид ялалтын баярын зохион байгуулахад улсын төсвөөс 53 сая рубль зарцуулж буй талаар “TASS” агентлаг мэдээлсэн юм.
Москвагийн цагаар маргааш 10.00 цагт ялалтын парад эхэлнэ. Нийслэл хотноо болох цэргийн парадад 10 мянга гаруй цэргийн албан хаагчид оролцох гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ