Хүүхэд заазуурдсан хэрэгтэнд 25 жилийн ял оноолоо

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын иргэн Өргөнтал Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд эхнэр, эхнэрийнхээ дүүгийн дөрвөн настай хүүхдийг заазуурдаж хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс БНХАУ-ын иргэн Өргөнталд 25 жилийн хорих ял оноолоо. Ялын 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн шүүгдэгчээс 8.7 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах юм байна.
Өргөнтал нь Монгол Улсад 2007 онд орж ирж, 2014 онд эхнэр болох Х гэгч Монгол Улсын иргэнтэй гэр бүлээ батлуулсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ