Манай улсын арван жүдоч медаль хүртлээ
2017-05-09

 

БНХАУ-ын Чюжинь хотноо 10 дахь удаагийн жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-нд болж өндөрлөлөө.  Энэхүү тэмцээнд Зүүн Азийн бүсийн найман орны 100 гаруй жүдоч өрсөлдсөн юм. Манай улсаас 13 тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

 

 Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Үндэсний шигшээ баг "Увс нуур" дэвжээний тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Цэрэгбаатарын Хулан нар алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 52 кг-д Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгөн медаль хүртжээ.

 

Харин эрэгтэй 60 кг-д Б.Мягмардорж, 73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медаль хүртсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
8 орон нь ямар ямар улс байсын бол. Манай 2 р зэрэглэлийн тамирчид очоод бут авсан бншдээ. Жудо мундаг нэгэн хэвийн сайн яваа нь женко баттулгатай салшгүй холбоотой. АН баттулгат илүү итгэдэг нь сая харагдлаа бас
2017-05-09