С.Гантогоогийн амьдралаас сэдэвлэсэн кино бүтээж байна
2017-05-09

Гэрэл зургийг MPA.mn

 

БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” /Multicultural Transnational Chorus/ урлагийн байгууллагын дуучин С.Гантогоогийн амьдралаас сэдэвлэсэн баримтат киног Солонгос найруулагч туурвиж буй ажээ.

 

Тодруулбал БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн захирал, найруулагч Сон Су Хи харь оронд ажил хийхээр очсон ч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болдог гэдгийг харуулах зорилгоор С.Гантогоогийн амьдралаас сэдэвлэсэн баримтат киног хийж байгаа юм байна.

 

“Ганаагийн түүх” нэртэй баримтат киног зургаан сарын өмнөөс хийж эхэлсэн бөгөөд БНСУ-д зураг авч дуусан бол ирэх зургадугааар сард Хөвсгөл аймагт зураг авалтыг үргэлжлүүлэх юм байна.

 

Уг кино ирэх наймдугаар сард БНСУ-д нээлтээ хийх ажээ.  

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene zaluu jiriin hun bish bn naizaa, jiriin hun gej chamaig namaig Helen, ene zaluu avyastsai, tuushtai, hudulmurch....geh meteer tsaash urgeljilne, hun bolgon tiim baij chaddagui l baihgui yu
2017-05-14
Зочин:
solongosuud dandaa jiriin humuuseer kino hiij baihiin . jiv jiriin hytad zaluugiin amidraliig haruulaal. busdiin amidraliig ih sonirhdog heregtei durati yum shig baigaan
2017-05-09