Путин, Францын шинэ тэргүүнд баяр хүргэлээ
2017-05-09

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр өнгөрөгч амралтын өдөр Франц улсад зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан төвийн үзэл баримтлалтай Эммануэль Макронд баяр хүргэсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн албанаас баталжээ.

 

Путин “Энэ хэцүү үед Франц улсыг удирдах хүндхэн үүрэг танд ирлээ. Таныг үүргээ амжилттай гүйцэтгэнэ гэдэг итгэлтэй байна. Терроризм, алан хядах бүлэглэлүүд өсөн нэмэгдэж, олон улсыг заналхийлсээр байна. Олон улсын энхтайвны төлөө Франц улс бидэнтэй хамтран гэдэгт итгэлтэй байгаа” гэж мэдэгдсэн байна.

 

Макронд АНУ, Их Британи тэргүүтэй 30 гаруй орны төрийн тэргүүн баяр хүргэж, цахилгаан илгээсэн  аж.

 

Тэрбээр нийт сонгогчдын 66.6 хувийн санал авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Elbege chimeegui l bnauu
2017-05-09