Үнэгүйдсэн АМЬ
2017-05-09

Өнгөрсөн долоо хоногт гурван ч хүн амиа хорлох оролдлого хийж, хоёр нь харамсалтайгаар хорвоог орхисон бол нөгөөг нь аз болж цагдаагийн алба хаагчид аврав.

 

Эхнэртэйгээ муудалцан өөрийгөө мэсээр гэмтээж, эмнэлэгт хүргэгдээд эмчилгээ хийлгэж байх хугацаандаа эмнэлгийн зургаан давхраас үсэрч амиа егүүтгэсэн хэрэг  энэ сарын 2-нд гарсан. Амь насаа хохироосон иргэн 54 настай байжээ.

 

Мөн дөрвөн настай охины амь насыг хохироож, шүүхээс ял шийтгэгдсэн Г.Маралмааг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээ бий. Хүчирхийлэл үйлдсэн гэх цагдаагийн алба хаагч энэ сарын 3-ны өдөр гэртээ өөрийгөө боймлосон байдалтай амь насаа алдсан хэрэг гарлаа. Амь насаа алдсан цагдаа “Намайг хийгээгүй хэрэгт гүтгэх гээд байна” гэх утга бүхий гэрээслэл бичин үлдээсэн тухай албан бус мэдээ бий. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа.

 

Түүнчлэн энэ сарын 2-нд "Энхтайваны гүүрнээс эмэгтэй хүн амиа хорлохоор үсрэх гэж байна” гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиход Баянхонгор аймгийн  Баянцагаан сумын 3-р багт суух Д.Б /эм.21н/ амиа хорлохоор үсрэх гэж байжээ.  Эмэгтэй сэтгэл санааны хямралаас болж амиа хорлохоор завдсан тухайгаа шалгалтын явцад цагдаагийн алба хаагчдад хэлсэн байдаг.

 

Долоохон хоногийн хугацаанд гурван ч хүн амиа хорлох оролдлого хийсэн нь даанч харамсам.

 

Долоон тэрбум гаруй хүн амтай манай дэлхийд жилд дунджаар 900 орчим мянган хүн амиа хорлодог аж. Харин манай орны хувьд амиа хорлосон, хорлохыг завдсан тохиолдлын тоо, давтамж, тархалт сүүлийн жилүүдэд хүчтэй өссөөр байгаа  юм. Цагдаагийн газраас гаргадаг гэмт хэргийн мэдээллээс харахад  амиа хорлох үзэгдэл жил ирэх тутам өссөн байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, улсын хэмжээнд 1990 онд 42 хүн амиа хорлож байсан бол 2000 онд 146, 2003 онд 208, 2008 онд 340, 2011 онд 167 хүн амиа хорложээ.  Харин 2015 оны эхний есөн сарын байдлаар 216 хүн амиа хорлосноос 50 нь бага насны хүүхэд байв.  Мөн 2016 оны эхний долоон сарын хугацаанд нийт 37 хүн амиа егүүтгэжээ.  Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн мэдээлснээр эхний зургаан сарын байдлаар 88 хүн санаатайгаар  эм, химийн бодис  ууж амиа егүүтгэх оролдлого хийсэн байгаа юм.

 

Дэлхий дээр 15-29 насны залуусын нас баралтын хоёрдугаар шалтгаанд амиа хорлолт ордог аж. Манай улсын өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ч  хамгийн их анхаарал татаж байна. Судалгааны дүнгээс үзэхэд амиа хорлохыг завдсан хүмүүсийн 70 хувь нь 16-25 насныхан, 26,2 хувь нь 26-50 насны хүмүүс, 3,8 хувь нь 50-иас дээш насны хvмvvс байна гэсэн судалгаа гарчээ. Энэ тоо баримтаас үзэхэд амиа хорлогсдын дунд залуус дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онуудад  ЕБС-ийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийсэн гэж хариулсан байна.

 

Мөн цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн дотор насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон тухай судалгааг гаргасан байна. Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорложээ.

 

Хүн зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтоох адил тийм их хувь тохиолоор хүний хувь заяаг олж төрдөг гэдэг. Тэгсэн атал эхнэртэйгээ муудсан, үеийнхэндээ шоглуулсан төдийд амиа хорлохыг завдах нь нийгмийн сэтгэлзүй нэлээд эмзэг болсон. Эсхүл монголчууд амьдралд хайргүй болж, монгол хүний амь үнэгүйджээ гэж бодоход хүргэнэ. Хүнд хэцүү бүрийд орчлонгоос буцах тухай бодохын оронд, тэнэмэл цоохор бэрхшээлийн өмнө тэнцвэр алдаж сөгдөхийн оронд хамгийн нандин хүслээсээ зуурч босоод харанхуй бүрэнхий болгоныг гэгээгүүлж мөрөөдөх хэрэгтэй.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ehner ee nohrooo yu hiij baidgiiin shalgaad baigaarai yu vzdeg yum .heden nuuts hayg baidgiin hvrtel bvrteg .tegeed hvn shvg hoorondooo yriltsaaad vz.ter hvmvvs hertei yu bi chamd hertei yu .geel asuugaad vz.ingej yrij chadaagui hvmvvs ehneree uuchilj chaddagguil aultai .ehner ch adilhan nohroo gardahaaraa uuchil bas orshoohon howor .ene bol odoo bidnii dund ywagdaad baigaaa zaishin eswel tiim baidagui gej bich eswel zoohon heden hvnl tegdeg baih gej bichij buruutgaj bolno shvvv.!!!!!!!!!gol utgan yu we gewel bitgiiii hvvhed onchirvvvl gej erchvvded heliiiii
2017-05-09
hvnii mos:
mongol chuud bitgii hel bvh hvn torlohton hogjiliinhoo zolios bolj baigaagaa medseer baij .uhaantai zow hvn hvnii mostei amidarch chadaj bainauuuu.ene utas gedeg zviliig ene zahim oriching zvgeerl ihenh ni emegtei chvvd tzahim yanhan shinjtei bolchihson erchvvd ni bi olon hvvhentei holbogdog gej ongiroh durtai bolchihson .yag vnendee tet nariiiin ehnervvd ni basl adilhan olon erchvvltei naiz neriiin door yanhandalt .ene niii gaigaar yamar olon ger bvl salj hvvhdvvd onchirch zowj baigaag medsen ch medeegui dvrtei hvn svgnvvd bolj baindaaaaa.er vnench em ni vnen ch hair zowhon hun shuwuul haruulj bain .
2017-05-09