Хууль бусаар хил нэвтэрсэн этгээдүүдийг шалгаж байна
2017-05-09

Нэр бүхий иргэд улсын хилийг хууль бусаар нэвтэрчээ. Тэд урьдчилан үгсэн тохирч, БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдан орж ирэн, улсын хилийг явганаар нэвтэрсэн байна.  

 

Тэдний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, хоёр этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэн, гурван хүний хэргийг прокурорын байгууллага хянаж байгаа аж. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг арилгуулах, автозамын шалган нэвтрүүлэх боомтын зорчигч, ачаа тээврийн орох, гарах хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах талаар Хил хамгаалах Ерөнхий газрын 0108 дугаар ангид прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин