Ялалтын баярын 72 жилийн ой тохиож байна
2017-05-09

ОХУ-ын нийслэл Москва хотноо Агуу их ялалтын баярын 72 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдах ажил дууссан болохыг албаны эх сурвалж мэдээллээ.

 


 

“Өнөөдөр болох цэргийн парадад 10 мянган цэрэг, 118 байлдааны машин, 72 нисдэг тэрэг оролцоно” хэмээн Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас уламжлав.


 
Цэргийн парад Москвагийн цагаар 10.00 цагт эхэлнэ.


 
Ялалтын баярын 70 жилийн ойг Москва сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Уг парадыг үзэхээр ойролцоогоор сая жуулчин ирж, дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүн Улаан талбайд саатсан юм. Мөн ОХУ-ын армийн бие бүрэлдэхүүнээс гадна олон улсын цэргүүд алхсан нь онцлог болсон билээ. 

                                             

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин