Хичээлдээ явсан хүү сураггүй алга болжээ
2017-05-09

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагч хүү  2017 оны тавдугаар сарын 8-нд  13.00 цагт  хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй болжээ.

 

Хүүгийн эгч “Дүүг маань харсан үзсэн хүн байвал холбоо барьж тус болоорой. Өглөө хичээлдээ явахаар гараад ор сураггүй алга болчихлоо. Гар утсыг нь өөр хүн аваад элдвийн юм бичээд байх юм. Цагдаа сэргийлэх гээд хангаагүй газар алга. Өмнө нь хэзээ ч ингэж алга болж байгаагүй хүүхэд” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичиж, олон нийтээс тусламж хүсчээ.

 

Хүүг олоогүй байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
burhan mini:
ymarch zowlontoi delhiii hvn torlohton we
2017-05-09