Энэтхэгийн зээлийн хэлэлцээрийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Энэ хуралдаанаар хөрөнгө оруулалтын хэд хэдэн хэлэлцээрийг хэлэлцэх юм байна. Тухайлбал, Энэтхэг улсын Экспорт-Импортын банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулан, хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

№
|
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн
|
|
1. | Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах тухай |
Ж.МӨНХБАТ
|
|
2. | Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай |
Ц.МӨНХ-ОРГИЛ
|
|
3. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай |
Ц.МӨНХ-ОРГИЛ
|
|
4. | Цахим паспорт хэвлүүлэх зардлын санхүүжилтийн тухай |
Ц.МӨНХ-ОРГИЛ
|
|
5. | Монгол, Кувейтын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай |
Ц.МӨНХ-ОРГИЛ
|
|
6. | Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай |
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
|
|
7. | Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн тухай |
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
|
|
8. | Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл |
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
|
|
9. | Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийн тухай (Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд) |
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
|
|
10. | Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импортын банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл |
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
|
|
11. | Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай |
С.БЯМБАЦОГТ
|
|
12. | “Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийн төсөл |
Н.НОМТОЙБАЯР
|
|
13. | Хөрөнгө гаргах тухай |
Д.ГАНБАТ
|
|
14. | Эрчим хүчний зарим үйлдвэрийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах тухай |
П.ГАНХҮҮ
|
|
15. | Бусад асуудал* |
Ж.ЭРДЭНЭБАТ
|
|
Танилцуулах асуудал
|
|||
16. | Монгол, Хятадын зөвлөлийн хуралдааны дүнгийн талаар |
Ж.МӨНХБАТ
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ