Крис Фрүүм осолд оржээ
2017-05-10

 

Өнөө цагийн Дэлхийн шилдэг дугуйчин, Их Британийн Крис Фрүүм өчигдөр Франц улсад бэлтгэл хийж яваад тун аюултай осолд оржээ. Азаар шилдэг тамирчин ямар нэг гэмтэл бэртэл аваагүй байна. Засмал замд бэлтгэл хийж явсан түүнийг машинтай этгээд санаатайгаар шахаж, замын хашлага мөргүүлсэн байна.

 

 

Тур де Франсын 3 удаагийн аварга Британи эр энэ явдлыг хамгийн түрүүнд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Сүүлийн үед Франц улсад бэлтгэл хийж байгаа дугуйчид руу халдах явдал багагүй гарч байгаа. Жишээлбэл өнгөрсөн сард Парис хотын ойролцоо бэлтгэл хийж байсан хоёр дугуйчин халдлагад өртөж, гэмтэл авсан юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин