Шинэ зууны шилдэг бүтээн байгуулагч аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл гардуулав
2012-01-11

  Тусгаар улсын Сангийн яам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан шинэ зууны шилдэг бүтээн байгуулагч аж ахуйн нэгжийг тодруулж, Сангийн сайдын хүндэт өргөмжлөл гардуулсан юм. Бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлж байгаа Монголын нийт аж ахуйн нэгжүүдээс Одкон холдинг ХХК, М-Си-Эс Интернэшнл ХХК, ЭХБУТ ХК, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК, Илчхангай ХХК, Алтай трест ХХК, Меговатт ХХК Хасу Меговатт ХХК, Аморе интернэшнл ХХК, Хурдны зам ХХК, Насны зам ХХК, Эрдэнэ зам ХХК, Монроуд ХХК, Нью прогресс ХХК, Боорчи ХХК, "Үүрэг трейд" ХХК, "Хүрд" ХХК, "Байгууламж"  ХК, "Шинэ барилга" ХХК, Хилийн цэргийн 0119-р анги, "Нийслэл өргөө" ХХК, ЗХ-ний 017-р анги зэрэг шилдэг 20 гаруй компани шалгарсан бөгөөд өргөмжлөлийг Сангийн сайд С.Баярцогт Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр болон яамны газрын дарга нар гардуулан өглөө. Улс орныхоо бүтээн байгуулалтын их хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, амжилттай явж байгаа эдгээр аж ахуйн нэгжүүдэд Сангийн сайд баяр хүргэж ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв.
Shuud.mn
Сонин хачин